Ногоон Алт цэс

Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо

Аймгийн хэмжээнд бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах тогтвортой менежментийг төлөвшүүлэх үйлсэд сумдын бэлчээр ашиглагчдын холбоод, Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүд болон бусад оролцогч дэмжигч талуудын үйл ажиллагааг уялдуулж нэгтгэн зохион байгуулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг хангахад зохих хувь нэмэр оруулах зорилгоор Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоод 13 аймагт байгуулагдаад байна.

Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоод нь бэлчээрийн менежментийн талаар аймгийн бодлого, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг оролцогч талуудын оролцоонд тулгуурлан зохион байгуулж аймгийн холбогдох дээд байгууллагад тухай бүр уламжилж тэдэнтэй хамтран ажиллах, бэлчээрийг зохистой эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэгдсэн малчдын хамтын үйл ажиллагааг дэмжиж СБАХ-дод арга зүй, менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, СБАХ, нөхөрлөл, холбоодын үүсгэл санаачлагыг дэмжиж, бэлчээрийн хамтын менежментийн төлөвлөгөө боловсруулах хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулах, бэлчээрийн менежмент, экологийн боловсрол олгох малчдын орлого нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, хялбарчилсан мэдээ мэдээлэл, материал бэлтгэж дэлгэрүүлэн түгээх ажлыг сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, нөхөрлөл болон бусад байгууллагын зохион байгуулалтын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, бэлчээрийн нэгж талбар дахь малчин өрх, малчдын холбоо, хэсэг бүлэг нөхөрлөлийн орлогыг нэмэгдүүлэхэд гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн дэмжлэг туслалцааг чиглүүлэхэд анхааран ажиллах, Бэлчээрийн менежментийн өнөөгийн чиг хандлага, бэлчээрийн төлөв байдлын талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нийтэд хүртээмжтэй болгох бэлчээр сайжруулах шинэ технологийг сурталчлан таниулах, аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.

Back to top button