Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны лого
Малчин удмын Монголчууд бид байгаль, газар нутагтайгаа хүйн холбоотой амьдарч гол, ус, ой мод, ан амьтан, өвс ургамал, газар шороотойгоо гүн бишрэл хүндэтгэлтэй харьцаж, ариг гамтай ашиглаж, “Нүдний цөцгий мэт” хайрлан, хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн билээ.
Үеийн үед залгамжлан ирсэн энэхүү уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх ухаанаар логоны суурийг нүдээр төлөөлүүлэн дүрсэллээ. Сормуус нь нүдийг гадны аливаа нөлөөллөөс хамгаалж байдгийн адил өвс ургамалгүй бол газар шороо элэгдэн эвдэрч, цөлжиж доройтон, цаг агаар өөрчлөгдөж, цаашлаад дээр нь амьдарч байгаа амьд бүхний амьдрал үгүй болно. Логоны сормуус-өвс ургамал нь эх орны тусгаар тогтнол, өнө удаан жил оршин тогтнохын баталгаа болно.
МБМХ-ны лого нь холбоо болон түүний хамт олныг хаана ч төлөөлөх холбооны үнэт зүйл юм.
- Холбооны логог дангаар нь юм уу Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо гэсэн нэрийг бүтнээр нь 2 эгнээ монгол, англи хэлээр оруулсан байдлаар хэрэглэхийг зөвшөөрнө.
- Өнгө нь ургамал ургаж гүйцсэн үеийн хар ногоон өнгөтэй байна.
- Тухайн хэвлэлийн загвараас хамааран дан хар, цагааны хослолоор оруулж болно. Эдгээрээс өөр өнгөөр хэрэглэхийг хориглоно.
- Холбооны нэрийг товчлох, өөрчлөх, үсгийн фонтыг солихыг хориглоно.
- Харьцааг нь алдагдуулах, өөр байгууллагын нэр оруулах, ямар нэгэн дүрслэл нэмэх, хасахыг хориглоно.
- Холбооны дүрэмд харшлах, холбооны нэр хүнд, гишүүдийн эрх ашигт нийцээгүй, хамтарч оролцоогүй аливаа үйл явдлын сурталчилгаа, хэвлэмэл материалд ашиглахыг хориглоно.