Мэдээ мэдээлэл

Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт

Бэлчээрийн нүүрсхүчлийн хийн нөхөн төлбөр

• Биологийн төрөл зүйлийн хамгаалал
• Амьжиргаа, сайн сайхан амьдрал

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос (МБМХ)“Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт” төслийг Монгол орны газар зүйн 3 бүсэд орон нутгийн малчид, иргэдийн санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат 2015-2019 онд хэрэгжих ба малчдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт “Нүүрсхүчил нэмэх” санхүүжилтийн зээлжих хэлбэрээр явна. Энэ нь зөвхөн нүүрсхүчлийн хий гэхээсээ өргөн утгыг агуулах юм. План Виво –оос боловсруулсан шинэ стандартад заасны дагуу “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт” төсөл бэлчээрийн менежментийг сайжруулснаар нүүрсхүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэхээс гадна экосистемийн үйлчилгээг сайжруулах, дэлхий нийтээр ач холбогдол өгч буй биологийн олон төрлийг хамгаалах экосистемийн үйлчилгээг нэвтрүүлэх, малчдын сайн сайхан амьдрал тэдний амьжиргааг сайжруулах үйлсэд чухал хувь нэмэр оруулах юм. Төслийн үйл ажиллагааг доор дурьдсан замаар хэрэгжүүлнэ.

Үүнд:
1. Экосистемийн үйлчилгээ үзүүлсний төлбөр нь борлуулалтын нийт үнийн 70%-ийг 4 жилийн хугацаанд авах ба эрсдлийн сангийн хэмжээг 10%-иас доош байхаар тооцно.
2. Экосистемийн үйлчилгээний төлбөрийг доор дурьдсан шийдвэр, мониторингийн дүнд үндэслэн олон улсын сүлжээ үйл ажиллагаагаар гүйцэтгэнэ:
a. Бэлчээрийн уламжлалт нүүдэл, сэлгээг батлагдсан менежментийн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж малын тоог тодорхой хэмжээгээр бууруулснаар бэлчээрийн талхдалтыг бууруулж бэлчээрийн нөхөн сэргэлтийг хангасан байна;
b. Малчид хамтын хүчээр нутаг орныхоо байгаль орчин, биологийн олон төрлийг хамгаалах Үүнд: байгалийн онгон төрөл зүйл болох зээр, янгир, буга, тарвага зэрэг ховордсон амьтдыг хамгаалахаас гадна заган ой, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг хамгаалалтад авсан байна
Малчид мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, зах зээлд борлуулах, орон нутгийн эх үүсвэр уламжлал ёс заншлыг хадгалсан бүтээгдэхүүн зэрэг ажлуудыг хамтран хийснээр өрхийн орлого , орлогын эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлсэн байна.

a. Эко системийн үйлчилгээний төлбөр нь Монгол орны бэлчээрийн менежментэд хүн-байгалийн нэгдмэл хамтын хүчийг дэмжихэд чиглэгдэнэ
b. Экосистемийн үйлчилгээний төлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий План Виво стандартын хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжинэ
c. Хөтөлбөр нийтдээ 77 000 га бэлчээрийн газрыг 100 гаруй малчин өрхтэй хамтран бэлчээрийн менежментийг сайжруулснаар 100 000 тонн нүүрсхүчлийн хий хуримтлуулахаар төлөвлөв
d. Төсөлд хамрагдсан малчид Экосистемийн үйлчилгээний төлбөрийг (ЭҮТ)-ийг өөрсдийн харьяа Бэлчээр ашиглалтын хэсэг (БАХ)-ээрээ дамжуулан шууд авах тул санхүүгийн хувьд мэдэгдэхүйц ашиг хүртэх боломжтой
e. Төсөлд хамрагдсан өрхийн ихэнх нь амьжиргааны түвшин сайнгүй жилийн орлого нь 4 сая төгрөгт хүрэхгүй өрхүүд байгаа тул төслөөс хэрэгжүүлэх төлбөр нь олон улсад өндөр ач холбогдол өгч буй байгалийн онгон байдлыг хадгалах, хамгаалах үйлс болон малчдын амьжиргаанд нэлээд дэвшил гаргана гэж үзэж байна
f. Бид Та бүхнийг “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт“ төслөөс сертификат худалдан авснаар бидэнтэй хамтран хүлэмжийн хий бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулан нийгмийн ухамсараа биелүүлэхийг урьж байна
g. “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт“ төсөл Дарвины Санаачилгын төвийн дэмжлэгтэй Монгол орны байгаль хамгаалалд шинэ хандлага нутагшуулах зорилго бүхий Лейстерийн Их сургууль ба Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос хамтран хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд хэрэгжиж байгаа болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос авна уу.

web: www.msrm.mn
И-мэйл: dulmaa@msrm.mn
Phone: + 11-70151458

CLevel
web: www.clevel.co.uk/
Email:с ontact@clevel.co.uk

Back to top button