Мэргэжлийн ажиллагаа
Аялал, хэлэлцүүлэг, хурал зөвлөгөөн зохион байгуулах
Холбоо бэлчээрийн судалгаа, бэлчээрийн хууль эрхзүйн орчинг сайжруулах, бэлчээр судлалын үндэсний чадавхийг сайжруулах, малчдын байгууллага, мал аж ахуй гаралтай бүтээгдэхүүний маркетингийн асуудлаар холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд, олон улсын хандивлагч байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтарч сонирхогч талуудыг оролцуулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд:
- Аялал – бэлчээрийн төлөв байдлыг шинжлэн судлах, танилцах, суралцах зорилготой үндэсний болон олон улсын судлаач, мэргэжилтэн, оюутан болон сургуулийн сурагч нарын бүлэгт зориулсан хээрийн дадлага-аяллыг манай холбоо зохион байгуулж байна. Тухайлбал: 2008 онд Äэлхийн бэлчээрñóäëàëûí их хурлын төлөөлөгчдөд зориулсан аяллыг зохион байгуулж энэ аялалд гадаадын 20 орны 121 төлөөлөгч оролцон Архангай аймгийн Их тамир сум хүртэл аялан монгол орны бэлчээр судлалын өнөөгийн нөхцөл байдлыг үзэхийн зэрэгцээ нүүдэлчин ахуй соёлтой танилцсан.
- Хурал, хэлэлцүүлэг – Аливаа үйлийн ажил хэрэг болох, үр дүнд хүрэх эсэх нь тухайн ажлыг хэр нарийн тунгаан боловсруулсан, иргэдийн санал хэрхэн тусгагдсан зэргээс онцгой хамааралтай. Тухайн үйлийг бүтээгч хэрэгжүүлэгч, ашиг шимийг хүртэгч бүхий л талын оролцоонд тулгуурласан төлөвлөлт өндөр үр хүнд хүрдэг болохыг соёлт хүн төрөлхтөн хэдийн анзаарч ажил хэрэг болгоод байна. Оролцоог хангах хамгийн түгээмэл арга нь хэлэлцүүлэг болно. Манай холбоо “Бэлчээрийн тухай” хуулийг санаачлан боловсруулах ажилд оролцож, улсын хэмжээний бүсчилсэн болон бодлого боловсруулагчид, мэргэжлийн хүмүүс, малчдыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулан, оролцогчдоос дэвшүүлсэн саналуудыг хуулийн төсөлд тусгах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр 2010 оны 10-р сард “Бэлчээрийн эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудалд” сэдэвт бага хурлыг хандивлагч байгууллагуудтай хамтран Төрийн ордонд зохион байгуулав. Мөн бэлчээрийн мониторингийн үндэсний системийг бэхжүүлэх, нэгдсэн аргазүйтэй болох, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, монгол малын махны маркетингийн асуудлаар олон удаагийн хурал, хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулснаар дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд тодорхой үр дүн, ахиц гарч шийдэлд хүрлээ.