Дууссан төслүүд
-
Ногоон алт төсөл
Олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсоор ирсэн бэлчээрийн газар урьдын адил үржил шимтэй байхаа больжээ. Үүний гол шалтгаан нь бэлчээрийн талхагдал юм. Бэлчээрийн доройтолд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлж байна. Мал маллаж амьжиргаагаа залгуулдаг малчин өрхийн тоо 1990 онд 90 мянга байсан бол одоо 170 мянгад хүрч, хүн амын 1/3-тэй…
Дэлгэрэнгүй -
Бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх төсөл
“Оюу Толгой” ХХК-тай хийсэн гэрээний дагуу Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо Өмнөговь аймгийн Ханбогд суманд бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх зорилгоор 2010 оны 9-р сараас ажиллаж эхлээд байна. Цөлийн бүс нутагт тохиромжтой бэлчээрийн зохистой менежментийг бий болгож, бэлчээрийн хэвийн төлөв байдлыг хадгалах, мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн доройтлыг сааруулах, бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн дүнд суурилсан, зах зээлийн нөхцөлд нийцсэн менежментийг…
Дэлгэрэнгүй -
Зудын хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх төсөл
2009-2010 оны өвөл тохиолдсон зудын гамшгийн уршгаар 8576 малчин өрх малгүй болж 32756 малчин өрх малын 50 хувийг алдлаа. Мөн амьжиргааны эх үүсвэрээ алдсан 1400 орчим малчин өрх хот суурин бараадаж нүүжээ. Зудын гамшгийн улмаас 8,143,300 мал хорогдож, нийт төлийн 36.9 хувийг хүлээн авсан нь малчдын амьдралд хүнд цохилт болсон юм. Өвөлжилтийн хүнд цаг үед Швейцарь улсын засгийн газар, ард…
Дэлгэрэнгүй -
“Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, доройтлоос хамгаалах экологи-эдийн засгийн үндэслэл” төсөл
ШУТСангийн санхүүжилттэй “Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, доройтлоос хамгаалах экологи-эдийн засгийн үндэслэл” төслийг МААЭШХ-тэй хамтран 2010-2012 онд хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх сэлгээний загвар, хөрсний чийг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах туршилт судалгааны ажлуудыг ойт хээр, хээрийн бүсийг төлөөлүүлэн Архангай аймгийн Ихтамир, Төв аймгийн Өндөрширээт сумдын Бэлчээр ашиглагчдын хэсгүүд (БАХ) – ийг түшиглэн явуулж байна. Дээрх сумдаас 2-3 БАХ сонгон…
Дэлгэрэнгүй -
“Малчдыг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох нь” төсөл
Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх хүчин зүйлүүдийн олон улсын нэрсийн жагсаалтад бэлчээрийг хамгаалан сайжруулах ажил орсон бөгөөд бэлчээрийн хөрс нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх асар их чадавхтайг онцлон дурдсан байдаг. Монголын Бэлчээрийн менежментийн холбоо (МБМХ) уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, түүнд дасан зохицох асуудлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч буйг ойлгон ухамсарлаж, бэлчээрийн болон мал аж ахуйн менежментийг боловсронгуй болгох замаар хөрсөн дэх нүүрстөрөгчийн…
Дэлгэрэнгүй -
Бэлчээрийн менежмент ба байгаль цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицох нь
Мэдээлэл ороогүй байна
Дэлгэрэнгүй