Мэргэжлийн ажиллагаа
Мэргэжлийн ажиллагаа
Холбоо хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа туршлага, ололт амжилт, хуримтлуулсан мэдлэг, чадвараа ашиглан мэргэжлийн багаа түшиглэн дараах ажлуудыг орчин үеийн онол арга зүй, технологийн түвшинд явуулж байна. Үүнд:
1. Гэрээт ажлууд гүйцэтгэх, зөвлөгөө өгөх. Үүнд:
- Бэлчээрийн хамтын менежмент, төлөвлөлт,
- Бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах,
- Бэлчээрийн даац тогтоох, мониторинг хийх,
- Доройтсон бэлчээрийг сайжруулах технологи боловсруулах, нэвтрүүлэх,
- Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх,
- Газрын нөхөн сэргээлт хийх,
- Тэжээлийн ургамал тариалах, үр үржүүлэх,
- Малын нэмэгдэл тэжээл бэлтгэх,
- Малын үүлдэр угсааг сайжруулах,
- Малчдын хоршоо байгуулах,
- Малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг,
2. БСШУЯ-аас авсан тусгай зөвшөөрлийн дагуу багц сургалтуудыг явуулах,
- Орон нутгийн цаг уурын техникчдэд зориулсан бэлчээрийн мониторингийн сургалт
- ХАА-н цаг уурын инженерүүдэд зориулсан бэлчээрийн мониторингийн арга зүй, мэдээллийн баазын сургалт,
- Газрын мэргэжлийн компаниудын мэргэжилтнүүдэд зориулсан бэлчээрийн мониторингийн арга зүй, мэдээллийн баазын сургалт,
- Их дээд сургуулийн багш нарт зориулсан бэлчээрийн мониторингийн арга зүй, мэдээллийн баазын сургалт,
3. Дээрх чиглэлээр олон улсын ижил зорилго, чиглэл бүхий байгууллагуудтай хамтарсан судалгаа явуулах,
4. Мөн чиглэлүүдээр хурал зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, мэргэжлийн хүмүүст зориулсан аялал зохион байгуулах.