Мэдээ мэдээлэл
Малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатай хориглолоо
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 -ын “А” дахь заалт, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4 дэх заалтыг үндэслэн Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.
Өөрөөр хэлбэл мал амьтны гоц халдварт өвчин буюу шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймгуудад гарч дэгдэлт буурахгүй байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ. Тэгэхээр өөр аймгаас мал худалдан авах, тууварлах замаар өөрийн аймагт мал оруулж ирэхийг наймдугаар сарын 12-ноос гурван жилийн хугацаатайгаар хориглож байгаа юм байна.