Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
БАХ үүдийн малчдын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалахад тэдний оролцоог хангаж, ашиг сонирхлыг дэмжих, үйл ажиллагааг нь төрийн болон төрийн бус байгууллага, бусад төсөл хөтөлбөртэй холбож дэмжлэг үзүүлэх замаар малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдралын төвшинг дээшлүүлэх зорилгоор Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо (СБАХ)-д төслийн 66 суманд байгуулагдаад байна. СБАХ нь одоогийн байгаа эрхзүйн хүрээнд ТББ-н статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.
СБАХ нь БАХ-үүдийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд малчид, бэлчээр ашиглагчдын хэсэг, багийн иргэдийн оролцоог хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд удирдан зохион байгуулах, БАХ-үүдийг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай холбох, бэлчээр өнжөөх, сэлгээх, отор нүүдэл хийх ажлыг зохицуулах саналыг баг сумын засаг даргад тавьж шийдвэрлүүлэх, малчин өрхүүд, БАХ-үүдийн орлогыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд уялдуулан чиглүүлэх, БАХ хоорондын бэлчээр ашиглалтын үйл ажиллагаанд мэргэжил-арга зүй, зохион байгуулалтын болон аж ахуй-санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж БАХ-ийн малчид, БАХ-үүдийн дунд бэлчээртэй холбогдон гарсан маргаан, зөрчлийг зохицуулах, шийдвэрлэхэд оролцох, зохицуулах үүргүүдийг тус тус гүйцэтгэдэг.
Одоогоор 9 аймгийн 66 суманд СБАХ байгуулагдан ажиллаж байна.