Доройтсон бэлчээрийг үр нэмэрлэн тариалах аргаар сайжруулах
Үетэн болон буурцагтан ургамлын үрийг нэмэрлэн тариалах замаар бэлчээр сайжруулах боломжийг 2004 оноос хойш Сэлэнгэ аймгийн Шаамар сум (ойт хээрийн бүс), Архангай аймгийн Их Тамир сум (өндөр уулын бүс), Төв аймгийн Аргалант сум (хээрийн бүс)-дад туршиж байна.
malaar gishguuleh”Өнгөрсөн 3 жилийн туршилтаас үзэхэд доройтсон бэлчээрийг тэжээлийн олон наст ургамлын үр нэмэрлэн тарьж сайжруулах нь тодорхой үр дүн өгөөгүй юм. Аль ч бүсэд тариалсан царгасны үр ямар нэгэн хэмжээгээр соёолж байгаа боловч 7, 8-р сарын агаарын халалт, хөрсний чийгийн дутмагшил, доройтсон бэлчээрийн дагтаршсан хөрсний нягтшил зэргээс болоод нялх ургамал үндэслэн биежиж амжихгүй үхэж байв. Цөөн хэдэн бодьгал ургамал өвөлжилтөд шилжиж байгаа боловч дараа жил нь бутлалтын шатнаас хэтрэхгүй өсөлт нь саатаж байв. Мөрлөж тарьсан болон үр цацаад малаар гишгүүлсэн хувилбарт царгас, ерхөгийн урийн соёололт бусад хувилбараас илүү байгаа боловч дараа жил нь сэргэн ургасан бодьгал ургамал биежиж чадахгүй байгаа юм.” хэмээн тус туршилтыг хариуцсан судлаачид 2004-2006 оны судалгааны ажлын тайландаа дурджээ.
bornoidohИйнхүү сүүлийн гурван жилийн туршилт судалгааны ажлын явцаас бэлчээрийг нэгэнт талхалж доройтуулбал үр нэмэрлэн тарих аргаар нөхөн сэргээх асуудал төвөгтэй бөгөөд энэ арга технологийг ашиглах нь эрсдэл өндөртэй, ихээхэн цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан ажил болох нь харагдаж байна.
Цаашид энэ судалгааны ажлын хүрээнд бүс бүрт зохицож, тохирох ургамлын үрийг сонгон турших, бусад боломжит хугацаа áолон тариалалтын аргыг туршиж үзэх юм.