Мэргэжлийн ажиллагаа

Малчдын амьжиргаа, байгалийн нөөц ашиглалтын хоорондын уялдаа холбоо түүний чиг хандлага, зангилаа асуудлууд

Малчид бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах туршлага мэдлэг, хамтын зохион байгуулалтанд (институц) ороход нөлөөлж буй хүчин зүйл,   бэлчээрийн малын экологийн зохистой нутаг болон нийгмийн үйлчилгээний хамрах хүрээний давхцал, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувиарын бүтцийн уялдаа холбоог Ногоон алт хөтөлбөр хэрэгжиж буй сумдын түвшинд судалж байна.

Судалгааны ажлыг эмхэтгэн “Mонголд  малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаар дээшлүүлэх“, “Монголын малчдын амьжиргааны судалгаа“  номыг эмхэтгэн гаргав.
АНУ-ын Колорадо мужийн Их Сургуультай хамтран салбар дундын судалгааны арга зүйд түшиглэн хүрээлэн буй орчин, менежментийн туршлага, институцын харилцан хамаарлыг Монгол улсын нөхцөлд тодорхойлох “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент болон нийгэм экологийн системийн сэргэн шинэчлэгдэх чадварын уялдаа холбооны асуудал” сэдэвт судалгааны ажилтай холбоотой онол аргазүйн шинэ мэдээ материалыг цуглуулан судалгаа явуулж байна.

Back to top button