Архангай аймаг, Их тамир сум
Архангай аймгийн Ихтамир сумын Хонгор овоо бэлчээр ашиглагчдын хэсэг нь 36756.017 га нутаг нутагтай. Тус БАХ-ийн нутаг дэвсгэр нь Монгол орны физик газар зүйн мужлалаар Хангай, Хэнтийн уулархаг их мужийн Хангайн гол нуруу болон зүүн умард Хангайн дундажаас бэсрэг уулын тойрогт хамаарагдах бөгөөд нутгийн 45.7 хувь буюу 16794.4 га талбайг ой эзэлдэг байна. Нутгийн өмнөд хэсгээр тархсан өтгөн шигүү ойд ховор болон нэн ховор амьтан ургамал цөөнгүй. Харин сүүлийн жилүүдэд байгалийн үнэт баялаг болох ой модыг хаа дуртай газраасаа хулгайгаар бэлтгэх, ойн дагалдах баялаг болох ховор эмийн ургамал, самар, жимсийг зөвшөөрөлгүйгээр бэлтгэх, ой, хээрийн түймэрийг санаатай болон санамсаргүйгээр тавих зэрэг хүний бусармаг үйл ажиллагаа ихээр гарах болсонтой холбогдуулан нутгийн иргэд, малчид ой болон түүний дагалдах баялагийг хамгаалах зүй зохистой ашиглах зорилгын дор нэгдэж эхлээд байна. Хонгор овоо БАХ-ын хэмжээнд байгаль хамгаалах нийт 5 нөхөрлөл байгуулагдсан байна.
Хонгор овоо БАХ-ын бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
Хонгор овоо бэлчээр ашиглагчдын хэсэг нь 36756.017 га нутаг нутагтай. Үүнээс 45.7 хувь буюу 16794.4 га талбайг ойн эзэлдэг. Малчид Ширээгийн булан, Халтарын горхи, Цуурайн гол, Ангархайн гол, Шар булан, Их бургаст, Оноогийн ам, Ороохойн эхэн, Цоржийн шуудуу орчмын 188.2 га талбайг өвөл хаврын улиралд, Тамирын гол, Их өлөнтийн голын дагуу 7252.1 га талбайг зун намрын улиралд ашигладаг.
Төслийн хүрээнд Архангай аймгийн Их тамир сумын Хонгор овоо хэсгийн хувьд дараахь гол зорилтуудад төвлөрөн ажиллаж байна.
Төслийн хүрээнд Архангай аймгийн Их тамир сумын Хонгор овоо хэсгийн хувьд дараахь гол зорилтуудад төвлөрөн ажиллаж байна.
1) Төсөлд хамрагдсан хэсгүүдэд бэлчээрийн уламжлалт улирлын нүүдэл сэлгээг хийх, малын тоог цөөлөх замаар бэлчээрийн талхагдлыг бууруулж нөхөн сэргээлтийг дэмжсэний үр дүнд нүүрсхүчлийн хийн хуримтлалыг бий болгох
2) Нутгийн ховордож буй байгалийн болон эмийн ургамлыг хамгаалалтад авах, төрөл зүйлийг нь хамгаалах, нөхөн сэргээх бололцоог бүрдүүлэх ( заган ой, ой модыг хамгаалах), модыг зөвшөөрөлгүй огтлохтой тэмцэх, байгалийн зэрлэг ан амьтдыг хамгаалах (зээр, буга, согоо, аргал, янгир, гөрөөс тарвага гэх мэт ), тэдгээрийн тоо толгойг нь нэмэгдүүлэх, зэрлэг амьтдад учирч буй хулгайн ан болон бусад дарамтыг бууруулах)
Төслийг малчдад илүү ойртуулан, ил тод байлгах зорилгоор малчдын ойн нөхөрлөлтэй хамтран ажиллана. Ойн нөхөрлөлүүд улирлын нүүдэл сэлгээнийхээ тоог нэмэгдүүлж, бэлчээрээ өнжөөж амраах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Мөн ой модоо сэргээх, модыг зөвшөөрөлгүй огтлохтой тэмцэхэд нөхөрлөлүүдийн үүрэг чухал бгөөд унанги мод, гишүү түүж, түүнийгээ борлуулах, ойн цэвэрлэгээ хийх болон орон нутгийн засаг захиргаанаас байгаль орчны чиглэлээр гаргаж буй шийдвэрт оролцох, тэдэнтэй илүү ойр хамтран ажиллана
3) Малчдын амьжиргааг сайжруулах бололцоог бүрдүүлэх, малчид хэсэг бүлгээрээ хамтран нутгийн онцлог, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрхийн орлогын шинэ эх үүсвэр бий болгох, нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах
Хэсгийн хувьд орон нутаг болон суурин газрын зах зээлд нийлүүлэх сүү сүүн бүтээгдэхүүн, махны борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс сумын төв дээр баригдсан хүнсний зах дээр хэсгийн лангуу ажиллуулан борлуулалтаа нэмэгдүүлэх, байгалийн баялагаас олох орлогоо нэмэгдүүлэх, нутгийн ургамлаар малын тэжээл, дарш бэлтгэх Жишээ нь: жимс самар, хүнсний ногоо тарих, борлуулах, аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхижүүлэн төрлийг нь нэмж түүнээс олох орлогын хэмжээг нэмэгдүүлэх
Мөн төсөл хэрэгжиж байгаа сумдын малчдын санал санаачилгын хүрээнд төслийн санхүүжилтыг малчдын мөнгөн хуримтлалын дундын сан хэлбэрээр зохион байгуулж, түүнээсээ богино хугацааны эргэлтийн зээлийг малчид өөрсдөө илүү хялбар, хурдан шуурхай, банкны хүүнээс бага хувиар гаргуулан авах боломж бүрдэж байгаа юм.
Төслийн зургийн цомог
Ихтамир сумын малчдад үйлчлэх төвийн дэргэд Их тамир сумын хэмжээнд анхны боловсон бие засах газрыг барьж ашиглалтанд орууллаа