МОБХЦУӨ төслийн цэс

Төслийн ерөнхий танилцуулга

Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт

• Бэлчээрийн нүүрсхүчлийн хийн нөхөн төлбөр
• Биологийн төрөл зүйлийн хамгаалал
• Амьжиргаа, сайн сайхан амьдрал

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос (МБМХ) “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт” төслийг Монгол орны газар зүйн 3 бүсэд орон нутгийн малчид, иргэдийн санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат 2015-2019 онд, 2 дахь үе шат нь 2019 – 2029 оны хооронд хэрэгжих ба малчдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт нь “Нүүрсхүчил нэмэх” санхүүжилтийн зээлжих хэлбэрээр явна. Энэ нь зөвхөн нүүрсхүчлийн хий гэхээсээ өргөн утгыг агуулах юм. План Виво –оос боловсруулсан шинэ стандартад заасны дагуу “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт” төсөл бэлчээрийн менежментийг сайжруулснаар нүүрсхүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэхээс гадна экосистемийн үйлчилгээг сайжруулах, дэлхий нийтээр ач холбогдол өгч буй биологийн олон төрлийг хамгаалах экосистемийн үйлчилгээг нэвтрүүлэх, малчдын сайн сайхан амьдрал тэдний амьжиргааг сайжруулах үйлсэд чухал хувь нэмэр оруулах юм. Төслийн үйл ажиллагааг доор дурьдсан замаар хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Экосистемийн үйлчилгээ үзүүлсний төлбөр нь борлуулалтын нийт үнийн 70%-ийг 4 жилийн хугацаанд авах ба эрсдлийн сангийн хэмжээг 10%-иас доош байхаар тооцно.

2. Экосистемийн үйлчилгээний төлбөрийг доор дурьдсан шийдвэр, мониторингийн дүнд үндэслэн олон улсын сүлжээ үйл ажиллагаагаар гүйцэтгэнэ:

a. Бэлчээрийн уламжлалт нүүдэл, сэлгээг батлагдсан менежментийн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж малын тоог тодорхой хэмжээгээр бууруулснаар бэлчээрийн талхдалтыг бууруулж бэлчээрийн нөхөн сэргэлтийг хангасан байна;

b. Малчид хамтын хүчээр нутаг орныхоо байгаль орчин, биологийн олон төрлийг хамгаалах Үүнд: байгалийн онгон төрөл зүйл болох зээр, янгир, буга, тарвага зэрэг ховордсон амьтдыг хамгаалахаас гадна заган ой, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг хамгаалалтад авсан байна

c. Малчид мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, зах зээлд борлуулах, орон нутгийн эх үүсвэр уламжлал ѐс заншлыг хадгалсан бүтээгдэхүүн зэрэг ажлуудыг хамтран хийснээр өрхийн орлого , орлогын эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлсэн байна

a. Эко системийн үйлчилгээний төлбөр нь Монгол орны бэлчээрийн менежментэд хүнбайгалийн нэгдмэл хамтын хүчийг дэмжихэд чиглэгдэнэ

b. Экосистемийн үйлчилгээний төлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий План Виво стандартын хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжинэ

c. Хөтөлбөр нийтдээ 77 000 га бэлчээрийн газрыг 100 гаруй малчин өрхтэй хамтран бэлчээрийн менежментийг сайжруулснаар 100 000 тонн нүүрсхүчлийн хий хуримтлуулахаар төлөвлөв

d. Төсөлд хамрагдсан малчид Экосистемийн үйлчилгээний төлбөрийг (ЭҮТ)-ийг өөрсдийн харьяа Бэлчээр ашиглалтын хэсэг (БАХ)-ээрээ дамжуулан шууд авах тул санхүүгийн хувьд мэдэгдэхүйц ашиг хүртэх боломжтой

e. Төсөлд хамрагдсан өрхийн ихэнх нь амьжиргааны түвшин сайнгүй жилийн орлого нь 4 сая төгрөгт хүрэхгүй өрхүүд байгаа тул төслөөс хэрэгжүүлэх төлбөр нь олон улсад өндөр ач холбогдол өгч буй байгалийн онгон байдлыг хадгалах, хамгаалах үйлс болон малчдын амьжиргаанд нэлээд дэвшил гаргана гэж үзэж байна

f. Бид Та бүхнийг “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт“ төслөөс сертификат худалдан авснаар бидэнтэй хамтран хүлэмжийн хий бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулан нийгмийн ухамсараа биелүүлэхийг урьж байна

“Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт“ төсөл Дарвины Санаачилгын төвийн дэмжлэгтэй Монгол орны байгаль хамгаалалд шинэ хандлага нутагшуулах зорилго бүхий Лейстерийн Их сургууль ба Монголын Бэлчээрийн Менежментийн

“Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт“
ПЛАН ВИВО төслийн товч танилцуулга.

Бэлчээр нь Монгол Улсын эдийн засгийн гол салбар болох бэлчээр нүүдлийн мал аж ахуйн урт
хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Төслийн 1-р үе шатнаас
өмнө төсөлд хамрагдаж буй бэлчээрийн талбайнуудын ихэнх нь мэдэгдэхүйц доройтолд өртөж
байсан бөгөөд тухайн үеийн чиг хандлага нь улам дордох төлөвтэй байсан. Төслийн талбайн
малын тоо толгой жилээс жилд нэмэгдэж буй нь бэлчээр дордохтой шууд холбоотой. Оролцогч
өрхүүдийн олонх нь I-р үе шатыг хэрэгжүүлж эхлэх үед ядуу буюу дунджаас доогуур орлоготой
байсан.

Энэхүү хөтөлбөр нь Монголын уул, хээр, цөлийн гурван өөр газарт хэрэгжиж буй малчидтай
хамтран ажиллаж байна. Төслийн эхний үе шатанд (2015-2019 он) оролцогч нөхөрлөлийн малчид
бэлчээрийн менежментийг сайжруулах замаар бэлчээрт нүүрстөрөгчийг шингээх зорилготой
ажлуудыг хийсэн. “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт“ (МОББХЦУӨ )
төсөл нь Дарвины Санаачилгын төвийн дэмжлэгтэйгээр Монгол орны байгаль хамгаалалд шинэ
хандлага нутагшуулах зорилго бүхий Лейстерийн Их сургууль ба Монголын Бэлчээрийн
Менежментийн Холбооноос хамтран хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд хэрэгжиж байгаа болно.
“МБМХ” нь малчдын бүлгийн дэмжлэгт ихээхэн туршлага хуримтлуулсан, үндэсний хэмжээнд
хүлээн зөвшөөрөгдсөн Төрийн бус байгууллага бөгөөд МОББХЦУӨ-ийн төслийн газар дээрх
ерөнхий зохицуулалт, удирдлагыг шууд хариуцдаг.

“Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт“ ПЛАН ВИВО төслийн эхний үе шат
2016-2019 онд хэрэгжсэн бөгөөд энэхүү төсөл нь нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлийн хүрээнд
бэлчээрт суурилсан анхны төсөл юм. Энэхүү хөтөлбөр нь Архангай аймгийн Их тамир сумын Хонгор
овоо, Төв аймгийн Өндөрширээт сумын Их ам болон Баянхонгор аймгийн Богд сумын Дулаан
хайрхан малчдын бүлгүүдийн гишүүд болох нийт 120-140 орчим малчин өрхтэй хамтран ажиллаж
байна. Энэ нь нийт 78500 га газрыг хамарч байгаа юм.

Төслийн хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах замаар бэлчээрийг сэлгэж, малын тоог
бууруулж, бэлчээрийн ачааллыг бууруулах замаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна. Эхний
үе шатанд малчид хамтын хүчээр нутаг орныхоо байгаль орчин, биологийн олон төрлийг
хамгаалсан ба Үүнд: байгалийн онгон төрөл зүйл болох зээр, янгир, буга, тарвага зэрэг ховордсон
амьтдыг хамгаалахаас гадна заган ой, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг хамгаалалтад авсан
байна. Малчидтай бэлчээрийн менежментийн гэрээ байгуулах, малын борлуулалтыг дэмжих,
малын чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд төсөлд хамрагдсан малчид малын тоо
толгойг 5-10 хувиар бууруулж, бэлчээрийг сэлгэн ашиглах болсон. Энэ нь нүүрстөрөгчийн давхар
ислийн шингээлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн.

Малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор төслийн санхүүжилтээр эргэлтийн сан байгуулж, зээлээр ашиглах замаар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн борлуулах зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Үүнд: жижиг үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагааг эхлүүлэх, ногоон тэжээл тариалах, малчдын хоршоодыг дэмжих зэрэг үйл ажиллагаа орно. Төслийн эхний шатны 2020-2021 оны үйл ажиллагааг олон улсын аудитын байгууллага шалгаж, үнэлсэн. I үе шатны буюу 2015-2019 оны төслийн эхний 4 жилийн
хугацаанд 109 000 тонн нүүрсхүчлийн хийг бэлчээрийн менежментийн аргаар хөрсөнд шингээж
болох тооцоог талбайн тусгайлсан хээрийн өгөгдөл болон нүүрстөрөгчийн загварчлал дээр
үндэслэн гаргасан. 4дэх жилд тайлагнасан үр дүнгээс үзэхэд 107,000 орчим тонн нүүрсхүчлийн хий
шингээлтэнд хүрсэн байна.

Энэхүү төсөлд Ⅰүе шатанд хийсэн зүйл ба Ⅱ үе шатанд хийх болон хийгдэж буй зүйлс нь өрх
бүрийн амьжиргаа, сайн сайхан байдал, биологийн олон янз байдлын өвийг хамгаалах,
экосистемийн олон төрлийн үйлчилгээ, түүнчлэн нүүрстөрөгчийн шингээлтэд чухал хувь нэмэр
оруулсан бөгөөд цаашид ч оруулах болно.

Гэрчилгээг худалдсанаас олох санхүүгийн үр ашгийг Ⅰ үе шатны турш буцаагаад малчдын
өөрсдийн тогтоосон менежментийн бүлэг дотор хуваарилсан. Тухайн бүлэг нь хэрхэн мөнгийг
хувиарлах ямар зүйлд ашиглахаа шийддэг. Энэхүү систем нь Ⅱ үе шатанд ч үргэлжлэх ба энэхүү 10
жилийн хугацаанд ихдээ 166 204 тонн нүүрсхүчлийн хийг шингээх гэсэн тооцооны загвар гарсан.
МБМХ-ийн хэрэгжүүлж буй төслийн зохицуулалт, удирдлага нь гэрчилгээний борлуулалтаар
цаашид дэмжигдсээр байх болно.

 

Back to top button