Баянхонгор аймаг, Богд сум
Баянхонгор аймгийн Богд сумын Дулаан хайрхан бэлчээр ашиглагчдын хэсэг нь 22485 га нутаг дэвсгэрийн 15,5% буюу 3474 га талбайг заган ой, 32,6 хувь буюу 7322 га талбайг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлж байна. Өвөл хаврын бэлчээрийн ихэнх хувь нь Их богд уулын байгалийн цогцолборт газарт хамаарагдах бөгөөд Дулаан богд уулын өвөр ,ар, Шанаган шувуун бааст уулын орчин Оройнго, Хөх энгэр орчмын 9590 га талбайг өвөл хаврын улиралд, Зэрэглээ хуруу, Бүдүүн толгой Хэвтээ, Хонгилт Дөрөлж орчмын 2589 га бэлчээрийг Зун намрын улиралд, Орог нуур, Шанаагийн гол орчмын 2158 га бэлчээрийг Хавар намрын улирралд, Хөөврийн хаяа, сайр хармагт орчмын 28822 га бэлчээрийг хаврын улиралд ашигладаг.
Төслийн хүрээнд дараах үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
1) Төсөлд хамрагдсан хэсгүүдэд бэлчээрийн уламжлалт улирлын нүүдэл сэлгээг хийх, малын тоог цөөлөх замаар бэлчээрийн талхагдлыг бууруулж нөхөн сэргээлтийг дэмжсэний үр дүнд нүүрсхүчлийн хийн хуримтлалыг бий болгох
Төслийн зүгээс хэсгийн малчдыг илүү жижиг түвшинд хамтран ажиллах боломжыг нь олгох зорилгоор өрх тус бүртэй хамтран ажиллана. Өрхүүд улирлын нүүдэл сэлгээнийхээ тоог нэмэгдүүлж, бэлчээрээ өнжөөж амраах төлөвлөгөөний дагуу нүүж сууна.
2) Ховордож буй нутгийн байгалийн ховордсон ургамал, эмийн ургамлыг хамгаалалтад авах байгаль орчны зэрлэг амьтан, нутгийн ургамлын төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх бололцоог бүрдүүлэх (зээр, буга, аргал, янгир, тарвага зэрэг амьтдыг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, зэрлэг амьтдад учирч буй хулгайн ан болон бусад дарамтыг бууруулах, заган ой, ой модыг хамгаалах, модыг зөвшөөрөлгүй огтлохтой тэмцэх
– Нутгийн чухал хэрэгцээт ургамал болох заг, заган ойгоо хамгаалах, түүнийг сэргээхэд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, түлшинд хэрэглэхгүй байх зэрэг дээр анхаарах мөн орон нутгийн засаг захиргаанаас байгаль орчны чиглэлээр шийдвэр гаргахад оролцох, тэдэнтэй илүү ойр хамтран ажиллана.
3) Малчдын амьжиргааг сайжруулах бололцоог бүрдүүлэх, малчид хэсэг бүлгээрээ хамтран нутгийн онцлог, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрхийн орлогын шинэ эх үүсвэр бий болгох, нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах
– Ямааны ноолуур ургуулах шинэ технологийг судлах, боломжтой айлууд дээр туршилт хийх, тэмээний ашиг шимийг бүрэн ашиглах, ингэний хоормогны борлуулалтыг нэмэгдүүлэх, түүгээр хийх бүтээгдэхүүний тоог нэмэх болон сумандаа жижиг үйлдвэрлэлийн цех байгуулах, нутгийн ургамлаар малын тэжээл дарш бэлтгэх, хэсгийн малчид нэгдэн сумын төв дээр өөрсдийн үйлчилгээний төвийг барьж байгуулах
Мөн байгалийн баялагаас олох орлого нэмэгдүүлэх ,хүнсний ногоо тарих, борлуулах, аялал жуулчлалын үйл ажиллагааг илүү идэвхижүүлэх боломжтой юм. Мөн төсөл хэрэгжиж байгаа сумдын малчдын санал санаачилгын хүрээнд төслөөс өгсөн мөнгөөр малчдын дундын мөнгөн хуримтлалын сан байгуулж, түүнээсээ богино хугацааны эргэлтийн зээлийг илүү хялбар, хурдан шуурхай, банкны хүүнээс бага хувиар гаргуулан авах боломж бүрдэж байгаа юм.
Төслийн зургийн цомог