МОБХЦУӨ төслийн цэс

Төв аймаг, Өндөрширээт сум

Төв аймгийн Өндөрширээт сумын Их ам бэлчээр ашиглагчдын хэсэг нь 18240,6 га нутаг дэвсгэртэй, малчид Дашгай, Улаан даваа, Баян эрхэт, Өлийн хөтөл, Бага алаг, Бага тост Орчиын 13666 га талбайг өвлийн улиралд, Цахирын булан, Бор хошуу, Баянсуудал орчмын 12342 га бэлчээрийг Хаврын улиралд, Туул голын дагуу Гүүрнээс хойш Царирын даваа хүртлах 2352 га бэлчээрийг Зун намрын улирралд, Мөн Бор хошуу орчмын 1564 га бэлчээрийг зун намрын улиралд, ашиглахаар төлөвлөж байна. Өвөл-хаврын бүс нутаг: Өвлийн улирлын бэлчээрийг 11-р сарын 10 наас3-р сарын 20, 3-р сарын 20- ээс 6-р сарын 10 ны хооронд хаврын улиралд ашиглах бөгөөд бусад үе бүрэн чөлөөлөх,

Зуслан намаржааны бүс нутаг: БАХ-ын малчид6-р сарын 10-аас 11- сарын 10-ны зуслан, намаржааны бэлчээрт ашиглана.

Төслийн хүрээнд Өндөрширээт сумын хүрээнд дараах үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.
Үүнд:

1) Төсөлд хамрагдсан хэсгүүдэд бэлчээрийн уламжлалт улирлын нүүдэл сэлгээг хийх, малын тоог цөөлөх замаар бэлчээрийн талхагдлыг бууруулж нөхөн сэргээлтийг дэмжсэний үр дүнд нүүрсхүчлийн хийн хуримтлалыг бий болгох

Төслийг малчдад илүү ойртуулан, ил тод байлгах зорилгоор бүлгүүдтэй хамтран ажиллана. Бүлгүүд улирлын нүүдэл сэлгээнийхээ тоог нэмэгдүүлж, бэлчээрээ өнжөөж амраах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулна.

2) Нутгийн ховордож буй байгалийн болон эмийн ургамлыг хамгаалалтад авах, төрөл зүйлийг нь хамгаалах, нөхөн сэргээх бололцоог бүрдүүлэх , голын ай сав газрын хогыг цэвэрлэх, хог хаяхтай тэмцэх , байгалийн зэрлэг ан амьтдыг хамгаалах (зээр, буга, согоо, аргал, янгир, гөрөөс тарвага гэх мэт ), тэдгээрийн тоо толгойг нь нэмэгдүүлэх, зэрлэг амьтдад учирч буй хулгайн ан болон бусад дарамтыг бууруулах

– Нутгийн зэрлэг амьтад болох аргаль, янгир, буга, зээр зэрэг амьтдыг хамгаалах, хулгайн анг зогсоох болон орон нутгийн засаг захиргаанаас байгаль орчны чиглэлээр гаргаж буй шийдвэрт оролцох, тэдэнтэй илүү ойр хамтран ажиллана.

3) Малчдын амьжиргааг сайжруулах бололцоог бүрдүүлэх, малчид хэсэг бүлгээрээ хамтран нутгийн онцлог, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрхийн орлогын шинэ эх үүсвэр бий болгох, нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах

Малчдаас түүхий эдийг нь авч анхан шатны боловсруулалт хийх, өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх ( эсгий болон эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир элдэх, түүгээр хийх бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, хонины арьсны үнэлэмжийг нэмэгдүүлэх, зах зээлд гаргах) мөн малчдын хоршоогоор дамжуулан малын борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэгт анхааран ажиллаж байна. Мөн хүнсний ногоо тарих, борлуулах, аялал жуулчлалын үйл ажиллагааг илүү идэвхижүүлэх боломжтой юм.

Мөн төсөл хэрэгжиж байгаа сумдын малчдын санал санаачилгын хүрээнд төслийн санхүүжилтыг малчдын мөнгөн хуримтлалын дундын сан хэлбэрээр зохион байгуулж, түүнээсээ богино хугацааны эргэлтийн зээлийг малчид өөрсдөө илүү хялбар, хурдан шуурхай, банкны хүүнээс бага хувиар гаргуулан авах боломж бүрдэж байгаа юм.

Төслийн зургийн цомог

Төслийн зургийн цомог

 

Back to top button