Шинэ мэдээ

IFAD

Хүн ам, байгалийн нөөц нь бэлчээртэй холбоотой учраас энэ талаарх тоймыг Холечек  (Holechek 2001b), Холчек нарын (Holechek et al.

2003)бүтээлийг ашиглан өгье. Өнгөрсөн 35 жилд Доктор Доомсдэй буюу Ертөнцийн төгсгөл (Paul Ehrlich), доктор Корнукопиа буюу Элбэг хангалуун (Julian Simon)хэмээн олонд алдаршсан хоёр том эрдэмтний үзэл онолоор явж ирлээ. Доктор Эрлих 1960-аад оны сүүлчээр Хүн амын огцом өсөлт номоо бичиж дуусгасан юм. Энэ ном хүн амын өсөлт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхиас даван гарснаар хорьдугаар зууны сүүлийн гучин жилд (1970-2000онд)

ихээхэн бохирдол үүсгэж, ертөнцийг сүйрэлд хүргэнэ гэдэгт итгэл үнэмшил төрүүлсэн юм. Хүн амын өсөлт нь өлсгөлөн, өвчин, дайн зэрэг хүн төрөлхтнийг өргөн хамарсан зовлон зүдгүүрийн учир шалтаг болох бөгөөд дэлхийн хүн амын тоо цөөрөх, байгаль орчныг дэмжих систем (газар, агаар, ус, эрчим хүч, удамшлын материал)ядууран доройтоход гарцаагүй хүргэх болно.

Доктор Симон (Simon) үүний эсрэгээр элбэг хангалуун нөөцийн тухай үзэл бодлыг 1981 онд туурвисан Шавхагдашгүй нөөц (Ultimate Resource) номондоо гаргасан нь 1980-аад оны Рэйганы засаглалын үед олны танил

Back to top button