Шинэ мэдээ
Малчид хамтран малын гаралтай түүхий эдээ зах зээлд борлуулж эхэллээ
Завхан аймгийн Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан, Яруу, Сантмаргац, Цэцэн- уул, Баянхайрхан, Идэр зэрэг 9 сумын СБАХ дотоодын боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ хийн 314 малчин өрхийн 150 тонн хонины ноосыг нийлүүллээ.
Борлуулалтаар холбоод 30 сая төгрөгийн нэмүү ашиг олж өрх тус бүрт нийлүүлэлтээс нь хамааран дунджаар 100 мянган төгрөгийг нэмж олгожээ.
Ингэснээр малчид зөвхөн бэлчээрээ зохион байгуулах ажилд төдийгүй мал аж ахуйн гаралтай түүхий эдээ зах зээлд борлуулахдаа хөдөлмөрөө хоршиж ажиллах эхлэл тавигдаж байна.