Шинэ мэдээ

2007 оны шилдгүүдээ тодрууллаа

“Ногоон Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд эгнээгээ тэлсээр, 5 аймагт хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх Бэлчээрийн Хамтын Менежментийн Хороо ТББ-ууд, УБ хотод Тэжээлийн Ургамлын Үр Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, Монгол сарлаг нийгэмлэгүүдийг байгуулалцан, амжилттай хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн 2007 он манай хөтөлбөрийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн бөгөөд  ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн хэлэлцэв.

Орон нутагт хамтын менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлж малчдын идэвх санаачилгад тулгуурлан тэдний амьжиргааг дээшлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Цэнгэл буян”, Завхан аймгийн Тэлмэн сумын “Өргөжин дэлгэрэх” ТББ-уудыг “Шилдэг Төрийн Бус Байгууллага”-аар, доройтсон бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох, түүнийг сэргээн сайжруулах чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, бусдыгаа манлайлан ажиллаж буйг үнэлж Лхагважавын ОтгонтуяаБаттогтохын Баярмаа нарыг “Шилдэг залуу судлаач”– аар тус тус шалгаруулав.

Back to top button