Суралцахад оройтдоггүй …
Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн Тэгш бэлчээр ашиглалтын хэсгийн малчид Тэгшийн голын урд хэсгийн ойролцоогоор 30 га газрыг 2007 онд өнжөөж амраасанаар бэлчээрийн ургац илт сайжран сэргэжээ.
2007 оны хавар хэсгийн хурлаараа хэлэлцэн энэ шийдвэрийг гаргах үед малчин н.Дашчоймбол ихэд эсэргүүцэн “…нэгэнт хулгана нь идээд дуусгах өвсийг бид хэдэн малаасаа харамлаад яах юм бэ? Би л лав зөвшөөрөхгүй …” хэмээн нүүлгүй үлджээ.
Харин намар багийн иргэдийн нийтийн хурал болох үеэр Дашчоймбол гуай босож “…өвгөн болсон би та нараас зөрүүдлэн нүүлгүй үлдсэн боловч бэлчээрийн ургамал нүдэн дээр ингэж сайхан сэргэж байгааг нь хараад сууж тэвчилгүй та нарынхаа араас нүүж ирсэн билээ. Тэгэхээр та минь энэ газар нутаг, бэлчээр усаа хамтран хамгаалж, сэргээх бүрэн боломжтой юм байна шүү өвгөн ахыгаа өршөөгөөрэй …” хэмээн өгүүлсэн нь багийн малчдад хамтын шийдвэр хуудуугүй байдгийн бодит жишээ боллоо.