Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2007 оны 06-р сарын 07-нд “Сарлагийн хөөвөр” төслөөс малчид үйлдвэрлэгчдийг холбосон үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2007 оны 06-р сарын 07-нд “Сарлагийн хөөвөр” төслөөс малчид үйлдвэрлэгчдийг холбосон үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдааг “Хөдөөгийн ядуурлыг бууруулах” хөтөлбөрийн Архангай аймгийн зохицуулагч н.Цэдэндамба нээж үг хэлэв. Дараа нь “Ногоон Алт” хөтөлбөрийн зохицуулагч Доктор Проф. Д.Дорлигсүрэн “Ногоон Алт хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа Сарлагийн хөөвөр төслийн хэрэгжилт, ач холбогдол” сэдэвт илтгэл тавилаа.
Энэ үзэсгэлэн худалдаанд эх орны ноос ноолууран бүтээгдэхүүнийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниуд, малчид оролцож, бэлтгэсэн хөөврийн худалдаа, аж ахуйн нэгжүүдийн танилцах уулзалт зохион байгуулагдав. Бэлтгэсэн сарлагийн хөөвөр урьд өмнө байгаагүй өндөр үнээр, их хэмжээгээр худалдаалагдсан нь онцлог явдал боллоо.
Төгсгөлд нь энэ төслийн хүрээнд зохион байгуулсан ажлуудад идэвхтэй оролцсон хүмүүст шагнал урамшуулал гардуулав.