Мониторинг үнэлгээний чадавхийг бэхжүүлэх олон улсын сургалт
2007 оны 06-07 сард тус хөтөлбөрийн ажилтан О.Мэндбаатар Канад улсын нийслэл Оттава хотод зохион байгуулагдсан “Мониторинг үнэлгээний олон улсын сургалт”-нд оролцоод ирлээ.
Уг сургалтанд дэлхийн 161 орны 216 мониторинг үнэлгээний мэргэжилтнүүд хамрагдаж өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцсан юм. Сургалтыг Дэлхий банк, Канадын Карлетоны их сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтын гол зорилго нь хөгжиж буй болон хөгжингүй орны үнэлгээ мониторинг хариуцсан ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал байлаа. Уг сургалтаар төслийн ажилтан О.Мэндбаатар:
-
Хамтын оролцооны мониторинг үнэлгээний арга зүй,
-
Төслийн үнэлгээ монитрингийн зарчим, арга зүй,
-
Үр дүнд түшиглэсэн монитрингийн систем,
-
Ард иргэдэд түшиглэсэн хөгжлийн менежментийн үнэлгээ, монитринг,
-
Хөгжлийн үнэлгээ арга зүй
зэрэг сэдвээр суралцан өөрийн мэдлэгийг дээшлүүлж, Канадын Карлетоны их сургуулийн дипломын зэрэг горилох боломжтой болсон төдийгүй Дэлхийн банкнаас олгосон “Олон улсын мониторинг үнэлгээний сургагч мэргэжилтэн”-ий гэрчилгээг гардан авсан.