Хамтын нийгэмлэгийн хөгжлийн алба (ХНХА) нь дарга, сум хариуцсан 4 мэргэжилтэн, 2 зөвлөх мэргэжилтэн, 1 зөвлөхийн бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна. Манай албаны гол үйл ажиллагаа нь бэлчээрийг дур зоргоор ашиглах байдлыг арилгахад чиглэсэн малчдын үр өгөөжтэй, хамтарсан үйл ажиллагааг идэвхижүүлэн зохион байгуулж, сонгосон сумдын хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.   
Малчид хөдөлмөрөө нэгтгэн харилцан зөвшилцөж ажилласнаар бэлчээрээ тогтвортой ашиглан нөөц боломжиндоо тохируулан малаа маллаж, зах зээлд бүтээгдэхүүнээ стандартын  дагуу, нэмүү өртөг шингээн борлуулах чадвартай болно.  
Манай алба дараахь үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Малчдын санаачлагад тулгуурласан бэлчээр ашиглагчдын хэсгийг дэмжин сум, аймгийн түвшинд Бэлчээр ашиглагчдын холбоог байгуулахадудирдлага, менежмент болон бодлогын чанартай асуудлыг шийдвэрлэхэд аргазүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • Бэлчээрийг амраах, өнжөөх, сэлгээний хувилбарыг хэсгийн түвшинд гар зургаар гарган нэгтгэж, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэх ажлыг хийж байна.
  • Бэлчээрийн  менежментийн төлөвлөгөөнийн биелэлтийг СЗДТГ-тай хамтран холбогдох  журам гарган мөрдөх ажилд дэмжлэг үзүүлж байна.   
  • Байгалийн бэрхшээл, эрсдэлийг даван туулахад зориулан хадлангийн талбай хаших, тэжээлийн ургамал тариалахад технологийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж байна
  • Малчдын дунд мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах  зарцуулах зорилгоор дундын сан байгуулан мөнгөн хуримтлал бий болгох ажлыг зохион байгуулав.  
  • Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор мал аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл судлан үйлдвэрүүдтэй холбох үйлчилгээг үзүүлж байна.
  • Малчдын тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, малчдад мэдлэг олгох сургалт, малчдад хэрэгцээт  технологи дамжуулах үйлчилгээг хийж байна.

ХНХА нь малчдын  өөрөө удирдах бие даасан байгууллагыг бэхжүүлэхэд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй  хамтран ажиллаж малчдын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

МБМХ-ны Хамтын нийгэмлэгийн хөгжлийн албатай холбоо барих:
Утас: 453747-26
Имэйл хаяг: info@msrm.mn