“Бэлчээрийн судалгаа-шинэ үе 2009” эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 4-р сарын 10-нд Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны хурлын танхимд боллоо. Тус хуралд эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг 11 залуу судлаачид бие даасан болон хамтарсан судалгааны ажлынхаа үр дүнгээр илтгэл тавьж болон ханын илтгэл бэлтгэн оролцлоо.
Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд:
-
“Атаршсан талбайг олон наст ургамлын хольцоор нөхөн сэргээх судалгаа” Н.Мөнхбаяр, Д.Аваадорж, Д.Түмэнжаргал, ТУҮҮХ
-
“Доройтсон бэлчээрт үр нэмэрлэн тариалсан ургамлын амьдралтыг нэмэгдүүлэх боломжийг судалсан дүнгээс” Д.Бурмаа, МБМХ
-
“Тэжээлийн нэг наст ургамлыг тарих тохиромжтой хугацааг сонгох судалгааны дүнгээс” Б.Төрбагана, Д.Түмэнжаргал, ТУҮҮХ
-
“Уулын хээрийн алаг өвс-ботуульт бэлчээрийн ургацад ашиглалтын нөлөө” Л.Отгонтуяа, Л.Сарантуяа, Н.Лхагважав, МБМХ
-
“Цөл, цөлийн хээрийн бүс дэх ханбогд уул орчмын ургамлын аймаг, ургамлан нөмрөгийн мониторинг судалгааны зарим үр дүнгээс” Б.Алтанцэцэг, Ж.Санжид, “Экологи тогтвортой хөгжил” төв, ШУТИС
-
“Татмын нугын доройтсон бэлчээрийг амрааж өнжөөх замаар сэргээх боломжийг судалсан дүнгээс” Ж.Гантуяа, Д.Булгамаа, “Ногоон алт” хөтөлбөр
-
“Алтайн өвөр говь, Захын усны ургамалжил, бэлчээрт ашиглагдах байдал” Б.Хосбаяр, А.Цолмон, Ботаникийн хүрээлэн
-
“Татмын нугын алаг өвс-улаантолгойт бэлчээрийн ургацад хадах өндөр болон давтан ашиглалтын нөлөө” Б.Болормаа, Б.Баярмаа, С.Цэрэндаш, МБМХ
-
“Иргэдийн оролцоотой бэлчээрийн газрын төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь” Ш.Гэрлээ, С.Жигжидсүрэн, ХААИС
-
“Бэлчээрийн төлөв байдлыг зураглалаар илэрхийлэх нь” Р.Алтанзул, МААЭШХ
-
“Зарим зүйл олон наст ургамлын тарималжих ба нутагших боломж” Д.Лхагвасүрэн, Д.Түмэнжаргал, ТУҮҮХ
Шүүгчдийн саналаар:
-
Нэгдүгээр байрыг Монголын бэлчээрийн менежментийн холбооны судлаач Б.Болормаа "Татмын нугын алаг өвс-улаантолгойт бэлчээрийн ургацад хадах өндөр болон давтан ашиглалтын нөлөө",
-
Хоёрдугаар байрыг МБМХ-ны судлаач Л.Отгонтуяа, Л.Сарантуяа нар "Уулын хээрийн алаг өвс-ботуульт бэлчээрийн ургацад ашиглалтын нөлөө",
-
Гуравдугаар байрыг МБМХ-ны судлаач Д.Бурмаа "Доройтсон бэлчээрт үр нэмэрлэн тариалсан ургамлын амьдралтыг нэмэгдүүлэх боломжийг судалсан дүнгээс",
-
Тусгай байрыг Тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгчдийн холбооны судлаач Д.Лхагвасүрэн "Зарим зүйл олон наст ургамлын тарималжих ба нутагших боломж" илтгэлүүдээр тус тус эзлэв.
2009 оны Илтгэлүүдийн товхимол