Шинэ мэдээ

Бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ, мониторингийн ба хашаалалтын зуны судалгаа явууллаа

Дээрх судалгааг 2010 оны 7-р сарын 8-аас 8-р сарын 20-ны хугацаанд МБМХ-ны судалгааны баг АНУ-аас ирсэн зөвлөх багтай хамтран хийж гүйцэтгэлээ.

Бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ, мониторингийн судалгааны зорилго:Монгол орны бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ мониторингийн судалгааг үндэсний түвшинд хийх, үүнд: Бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн (БЭММ) нэгдсэн арга зүйг боловсруулах, турших, үндэсний түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, БЭММ-ийн үндэсний сүлжээг бэхжүүлэх, үндэсний мэдээллийн баазыг бий болгох, цуглуулсан суурь материал дээрээ үндэслэн Монгол орны экологийн талбар тодорхойлох үзэл баримтлал, аргачлалыг боловсруулах.

Хашаалалтын судалгааны зорилго: Бэлчээрийг хашиж амрааснаар түүний ургамалжил болон хөрсний шинж чанарт хэрхэн өөрчлөлт орж байгааг илрүүлэх.

Судалгаанд АНУ-ын ХААЯ-ныХАА-н судалгааны төвийн Хорнадагийн бэлчээрийн туршилт, судалгааны институтийн мэргэжилтнүүд болох хөрс судлаач Жастин Ван Зий, ГМС-ийн мэргэжилтэн Жеб Уильямсон, бэлчээрийн мэргэжилтэн Лаура Буркеттнар зөвлөж ажиллалаа.

7-р сарын 8- 20-ны өдрүүдэд судалгааны багуудыг нэгдсэн ойлголт ухагдахуун, арга барилтай болгох зорилгоор Төв аймгийн Жаргалант, Өндөрширээт, Бүрэн; Булган аймгийн Дашинчилэн, Могод; Өвөрхангай аймгийн Хархорин сумдад 2 баг хамтран ажиллав. 7-р сарын 20-оос 8-р сарын 20-нд багууд тус тусдаа нийт 28 сумдад судалгаа явуулав.

Судалгааны 2 багийн бүрэлдэхүүн:

  • 1-р баг: Багийн ахлагч Др. Булгамаа, зөвлөх Жастин Ван Зий, судлаач Л.Отгонтуяа, М.Сэргэлэн, Сүнжидмаа, жолооч Дашдэлэг,
  • 2-р баг: Багийн ахлагч Б.Болормаа, судлаач У.Будбаатар, Л.Ганцогт, Б.Төрбагана, Одончимэг, жолооч Хишигдорж

Энэ зуны судалгаанд Монгол оронд бэлчээр ашиглалтын хувьд чухал ач холбогдол бүхий ландшафт экологийн бүсүүд  болон байгалийн бүс бүслүүрүүдийг төлөөлсөн сумдыг сонгосон бөгөөд “Ecosystems of Mongolia Atlas, Moscow 2005” – д дурдагдсан, нийт газар нутгийн 22,9 хувийг хамарсан “Төв монголын гэх D”, 43,3 хувийг хамарсан “Төв Азийн гэх Е” ландшафтын экологийн бүсүүдийг хамрууллаа (хүснэгт).

Хүснэгт:Судалгаанд хамруулсан аймаг сумд, судалгааны багууд, ландшафт экологийн бүс, байгалийн бүс бүслүүрүүд, судалгааны чиглэл

Аймаг

Сум/

судалгааны баг

Ландшафт экологийн бүс

Байгалийн бүс,

бүслүүр

Судалгааны

чиглэл

Архангай Ихтамир/1

D I-1

Ойт хээр БЭМ
Чулуут/1 Ойт хээр БЭМ
Завхан Нөмрөг/1

D I-2

Ойт хээр БЭМ
Тэлмэн/1 Ойт хээр БЭМ
Отгон/2

D I-3

Ойт хээр БЭМ
Баянхонгор Баянбулаг/2 Өндөр уул БЭМ
Увс Баруунтуруун/1

D I-4

Цөлөрхөг хээр Хашаалалт
Завхан Баянтэс/1

D I-5

Ойт хээр БЭМ
Булган Дашинчилэн/1&2

D II-1

Хээр БЭМ
Өвөрхангай Хархорин/1&2 Ойт хээр БЭМ
Төв Бүрэн/1&2 Хээр БЭМ
Өндөрширээт 1&2 Хээр БЭМ
Булган Могод/1&2

D II-2

Ойт хээр БЭМ
Архангай Эрдэнэмандал/1 Ойт хээр БЭМ
Төв Жаргалант/1&2

D II-3

Ойт хээр БЭМ
Аргалант/1 Хээр БЭМ&Хашаалалт
Өвөрхангай Сант/2

D III-1

Хээр БЭМ&Хашаалалт
Өвөрхангай Төгрөг/2

D III-2

Цөлөрхөг хээр БЭМ&Хашаалалт
Говь-Алтай Бигэр/2

E I-1

Цөлөрхөг хээр БЭМ
Баянхонгор Баянцагаан/2 Цөл БЭМ
Увс Тэс/1

E III-1

Цөлөрхөг хээр Хашаалалт
Увс Улаангом/1 Цөлөрхөг хээр БЭМ
Завхан Дөрвөлжин/1

E III-3

Цөлөрхөг хээр БЭМ
Говь-Алтай Хөхморьт/2 Цөл БЭМ
Завхан Завханмандал/1 Өндөр уул БЭМ
Ховд Манхан/2  

E III-4

Цөлөрхөг хээр Хашаалалт
Ховд Чандмань/2 Цөлөрхөг хээр БЭМ&Хашаалалт
Баянхонгор Жинст/2

E IY-2

Цөл БЭМ
Өвөрхангай Богд/2 Цөлөрхөг хээр БЭМ&Хашаалалт

Товчлол: Бэлчээрийн эрүүл мэнд– БЭМ

Бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ, мониторингийн судалгааны арга зүйн товчлол

Траверсийн судалгаа буюу түргэвчилсэн үнэлгээний арга: Энэ аргаар судалгааны явцын турш GPS ашиглан газрын гадаргуугийн хэлбэр (Landform), бүлгэмдлийн өөрчлөлт тутамд хөрсний гадаргуугийн төлөв байдал (Pedoderm class), ус тогтоох чадвар (Resource retention class), хөрсний өнгөн хэсгийн өөрчлөлт (Soil redistribution class), бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг орон зай, цаг хугацааны хувьд тодорхойлов. Тухайн аргыг энэ жил шинээр судалгаанд оруулан ашиглаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд их хэмжээний газар нутгийг хамруулдгаараа давуу талтай.

Мониторингийнсудалгааг Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Хүрээлэнгийн орон нутаг дахь бэлчээрийн мониторингийн цэгүүдийг түшиглэн тухайн орчны ургамалжилтын хэв шинж, төлөв байдлыг төлөөлөхүйц газарт санамсаргүйгээр цэг сонгон дараахь ажлуудыг хийв. Судалгааны талбар бүрт фото зургийн баримтжуулалт хийх, координат тогтоох, шугаман цэгийн бичиглэл, олон наст ургамлын суурь хоорондын зай хэмжих, ландшафтын суурь мэдээлэл цуглуулах, хөрсний бичиглэл буюу экологийн талбарыг тодорхойлох суурь мэдээлэл цуглуулав.

Мониторингийн судалгааны үндсэн талбар хоорондох ургамалжлын өөрчлөлтийг харгалзан богино хугацаанд үнэлгээ өгөх зорилгоор түргэвчилсэн үнэлгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулав.

Хашаалалтын судалгаагаарбэлчээрийн хашсан талбайн гадна ба дотор талын ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тусгаг болон суурь бүрхэц, халцгай газрын хэмжээ, ургамлын суурь хоорондын хоосон зай, газрын дээрх биомассын хэмжээ болон хашсан талбайн гадна ба дотор талын хөрсний органик бодисын өөрчлөлт, мөн хөрсний физик шинж чанарыг харьцуулан судаллаа.

Back to top button