Шинэ мэдээ
Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо 2012 оноос Дарвины Санаачилгын Сангийн дэмжлэгээр нүүрсхүчлийн хийн хуримтлалыг анх удаа Монгол орны бэлчээрийн менежментэд хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх төслийн урьдчилсан судалгааг эхлүүлсэн болно.
Уг судалгааны үр дүнд үндэслэн “ Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт” төслийн баримт бичгийг Лондоны Лейcтерийн Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран боловсруулан 2015 оноос хэрэгжүүлж байна.
Их Британийн Эдинбургийн План Виво сангаас төслийг Нүүрсхүчлийн хийн зах зээлд өнгөрсөн 2 сард бүртгэснээр төсөл хэрэгжилтийн үе шатанд төлөвлөсөн ажлын биелэлтэд үндэслэн сертификат борлуулах эрхтэй боллоо.
Төслийн албан ёсны нээлтийн ажиллагааг БОНХАЖЯ, Монгол Улс дахь Британийн Элчин Сайдын Яам болон Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо (МБМХ) хамтран 2016 оны 3-р сарын 17-нд зохион байгуулахаар ажиллаж байна.
“ Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт” төслийн албан ёсны нээлтийн ажиллагааны талаар тухай үед нь Та бүхэнд мэдээлэх болно