Шинэ мэдээ

План Виво Сан

Их Британийн Эдинбург-д байрлах План Виво сан нь өөрийн нутаг орны газар, байгалийн баялагыг хамгаалах, байгалийн эх үүсвэрийг зөв зохистой тогтвортой ашиглах хүсэл бүхий жижиг фермерүүд болон орон нутгийн иргэдийг дэмжих зорилго бүхий буяны байгууллага юм.

План Виво Сан-ын стандартад заасны дагуу төслийн үйл ажиллагаанд хамрагдан экосистемд үйлчилснээр нүүрсхүчлийн хийн шингээлтийн нэмэгдүүлсэн тоо хэмжээ, биологийн олон төрөл болон усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр гүйцэтгэсэн ажлын тайландаа План Виво Сангийн боловсруулсан стандартын дагуу үнэлгээ хийлгэнэ

План Виво-ийн төслүүд хөгжиж буй орнуудын нутгийн байгаль, биологийн олон төрлийг хамгаалан нутгийн иргэд, жижиг фермерүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх тэднийг чадавхжуулах чиглэлээр Экосистемийн үйлчилгээний төлбөр (ЭҮТ)–ийн схемийг боловсруулан зах зээлд нэвтрэх боломжоор хангадаг байна.

Back to top button