Бэлчээрийн залуу судлаачдын клубын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Бэлчээрийн залуу судлаачдын клубын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Бэлчээрийн залуу судлаачдын клубын ээлжит уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 2 дугаар сарын 16-нд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж өнгөрлөө.
Энэ жилийн уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлыг “Бэлчээрийн судалгаа – шинэ үе: Бэлчээрийн тогтвортой менежмент” сэдэвтэйгээр ХААИС-ийн Агробиологийн сургуультай хамтран зохион байгуулсан.
Уулзалтын үеэр “АНУ-ын Бэлчээрийн Менежментийн Холбооны хурал – Монголын нэг өдөр” үйл ажиллагаанд оролцоод ирсэн залуу судлаачид хурлын талаар сонирхууллаа. Тус хуралд МБМХ-ны залуу судлаач С.Сүмжидмаа, МУИС-ийн Экологийн тэнхимийн туслах ажилтан А.Батбаатар, Хустай нурууны БЦГ-ын ургамлын биологич Х.Оюунбилэг, МААЭШХ-ийн ЭША П.Сүхбаатар нар оролцон өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр илтгэл тавьж хэлэлцүүлээд ирсэн билээ.
Оюутнуудын дунд бэлчээрийн ургамал таних уралдаан зохион байгуулсан нь тэдний сонирхлыг ихээхэн татлаа. Уг уралдаанд ХААИС-ийн БУС-ийн IYдамжааны оюутан Ганцэцэг 1-р байр, МУИС-Улаанбаатар сургуулийн IIIдамжааны оюутан Л.Нарангэрэл 2-р байр, ХААИС-ийн БУС-ийн оюутан У.Туул 3-р байрт тус тус шалгарлаа.
Ургамал таних тэмцээн
Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийг шинжлэх ухааны онолын үндэслэл, судалгааны арга зүй, практик ач холбогдол, судлаачийн илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгаруулахад:
– Тэргүүн байранд: ХААИС-ийн АБС-ийн багш Б.Батбилэг “Mapping summer time pasture amount in north-central Mongolia”сэдэвт илтгэлээр,
– Хоёрдугаар байрт: ХААИС-ийн АБС-ийн магистрант Б.Энхтүвшин “Артишокын тэжээлийн талбайгсудалсан дүн” илтгэлээр,
– Гуравдугаар байрт: МБМХ-ны судлаач С.Сүмжидмаа “Хээрийн бүсийн бэлчээрт ашиглалтын нөлөөг судалсан дүнгээс” илтгэлүүдээр тус тус шалгарлаа.