Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүд өөрийн хадлан тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна.
Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүд өөрийн хадлан тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна.
Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нуур Дэлгэрэх” Бэлчээр Ашиглагчдын Хэсэг 2009 оны 8 сард анх байгуулагдаж анхныхаа бүх малчдын хурлыг хийж байлаа. Хэсгийн ахлагчаар малчин М. Батмөнх, хяналтын зөвлөлийн гишүүдээр малчин Г.Сэр-Од Р.Чойжилжав,Б Балжинням нар ажиллаж байна.
“Нуур Дэлгэрэх” БАХ-ын ажил бэлчээрийг зөв зохистой ашиглах өнжөөх сэлгэх зэрэг ажлуудын ач холбогдолыг малчиддаа танилцуулж, малчид хүчээ нэгтгэснээр ямар үр дүнд хүрч болохыг зэргэлдээ сум Тэлмэний ажил байдлаас ярьж танилцуулан ажлын гараагаа эхэлсэн билээ.
Тус БАХ нь 1 470 000 төгрөгийн дунд сантай. Малчин өрхүүдээс дундын сандаа 35000 мянган төгрөг нийлүүлж Ногоон Алт төслөөс БАХ-ын малчин өрх нэг бүрийн тоогоор 35000 төгрөг хандивласан.
Өнгөрсөн жилүүдэд БАХ-ын зохион байгуулалтад орсноор бэлчээрээ сэлгэх амраах тал дээр малчид идэвх санаачилгатай хамтран ажиллах боллоо. Одоо БАХ-ын бэлчээрийн сэлгээх, өнжөөх нарийн хуваарь гарсан. Тус БАХ нь нийт 6970 га бэлчээртэйгээс зун намрын бэлчээр болох 3000 га бэлчээрийг 6-10 сарын хооронд амраасан. Өвлийн нөөц бэлчээрээ сумын отрын бэлчээр болох Буга-Өндөрийн нуруунд гаргаж цаг хатуурсан үед малаа оторлож байна
Түүнчлэн Завхан аймгийн хувьд жил бүр шахуу өвөл хүндэрч байгаа мөн алслагдмал байдаг учраас малчид өөрсдөө хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэхэд их анхаарч байна. Энэ ажилд Ногоон Алт төслийн зүгээс дэмжлэг үзүүлж тэжээлийн ургамлын үр, бага оврын хөдөө аж ахуйн ажлын машин зэрэг 1 800 000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Мөн 2010 оны 3-р сард Щвейцарийн хөгжлийн агентлагын зудын тусламжаар БАХ-ын 21 малчин өрх нэг бүрт зудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 32319 мянган төгрөг өгсөн. Сумын ТББ-н зүгээс үр, мөнгөн тусламж өгч хураасан өвсийг хадгалан борлуулах ажлыг гүйцэтгэн өгч байгаа юм. Тус БАХ-нь 40га газар хагалан ногоон тэжээл тариалан 2000 боодол нөөцөлсний /зах зээлд борлуулах тэжээл/ гадна БАХ-н 15 өрхдөө үнэ төлбөргүй 15 тэвш /30 тн/ задгай овьёос тараан өгсөн /малчид өөрсдөө хэрэглэх тэжээл/ болно, ногоон тэжээлээ тариалахад 2000000 сая төгрөгийн зардал,хураан авахад 1000000 төг-н зардал тус тус гарсан юм.
Нийт хураан авсан тэжээлийн орон нутгийн зах зээлийн үнэ нь 17,500,000.0 төгрөг болсон үүнээс зардлаа хасаад 14,500,000.0 төгрөгийн ашгийг БАХ-ийн малчдад оруулсан.
Гэвчиг өөрийн гэсэн иж бүрэн хадлангийн салаатай болород бэрхшээл байна. Үүнд: Хураах трактор, тармуур, хаман өоогч, зах зээлд хүрч илүүдэл өвс тэжээлээл борлуулахад бэрхшээд гарсан болно.