Эрдэнэ шиш надад ээжийн сүү шиг амтагддаг юм
Улс орныхоо сайн сайхны төлөө залуу халуун насаа зориулан, тэтгэвэрт гарсан хэдий ч гар хумхин зүгээр суулгүй, мэддэг чаддаг зүйлээрээ сум, орон нутгийнхаа ард олны амьдрал ахуйд тус нэмэр болохуйц ажил хийж яваа õ¿í áîë Ховд аймгийн Манхан сумын “Ойн төгөл” хоршооны эзэн Нагваны Бээжинхүү гуай þì.
Сайд Нарын Зөвлөлийн 1983 оны 118-р тогтоолоор Ховд аймгийн Манхан суманд Шар буурцгийн станц байгуулагдаж, шар буурцаг тариалан түүгээрээ сүү, тараг, малын тэжээл үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь ядарч доройтсон, төл малд үнэтэй тэжээл болж байлаа.
Зах зээлийн шуурганаар энэ ажил зогссон боловч тариаланчдын хичээл зүтгэлийн үрээр шар буурцаг, эрдэнэ шиш, наранцэцэг тариалах ажил дахин сэргэж эхэллээ. Гэсэн ч нутаг орны байгаль цаг уурын онцлогт таарсан, ургац сайтай үрийн хэрэгцээ их байлаа.
Залуу насаа нэгдэл, нийгмийн төлөө зориулан нэгдлийн орлогч дарга, үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, багийн даргаар ажиллаж байсан ч Ховдын ХАА-н техникумыг агротехникч мэргэжлээр төгссөн учраас энэ салбарын болж бүтэхгүй зүйлээс бага ч гэсэн үүрэлцэхээр 2000 оноос “Ойн төгөл” хоршоог үүсгэн байгуулж, 6 өрх айлын 19 ам бүлийг нэг гэр бүл мэт нэгтгэн ажиллаж эхэлжээ.
Эрдэнэ шиш, шар буурцаг, наранцэцэг, тосны рапс, тэжээлийн царгас тариалах зорилгоор тариалангийн талбай ашиглахыг хүссэн боловч нэгдэл нийгмийн юм гээд зөвшөөрсөнгүй. Иймээс зориг шулуудан “Өөш”-ийн хөндийд тариалан эрхэлдэггүй байсан шавранцар хөрстэй, хайрга чулуу бүхий газарт атар хагалж, тариалалт хийж эхэлжээ. Хаврын тариалалтын ажил эхлэх үед шороон шуурга, усны гачаал, гангийн халууныг яаж давах вэ? гэж байгаль эхдээ залбиран, бололцоотой арга технологи бүрийг туршин нэвтрүүлж ажиллажээ. Суваг шуудуу татаж усаар тэтгэснээр ургац сайжирч байлаа. Социализмын үед хэдэн мянган тонноор нь бордоо тээвэрлэн авчирч цацан, их хэмжээний зарлага гаргадаг байсан талбайг бол шүвтрийн шүүсээр бордсон нь илүү ашигтай бөгөөд үр дүнтэй ажил болжээ. Зориг шулуудан эхэлсэн ажил нь уйгагүй хөдөлмөр зүтгэлийнх нь үрээр цаг хугацаа өнгөрөх тусам өөдлөн дэвжæýý.
Эрдэнэшиш, шар буурцаг хэмээх дэлхийн олон орны хүмүүсийн амьжиргааг өөд нь татаж хүнсний гол хэрэглээ болсон гайхамшигт ургамлыг эх нутгийнхаа хөрсөнд тариалах юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн тариалалтын ажил эхэлсэн нь гайхалтай ашиг авчирлаа. 2007 онд “Ногоон алт” òºñëөөс Өвөр Монголын сайн сортын эрдэнэшишийн үр авч тариалалт явуулжээ. “Тариалалт эхэлснээс хойш 30 хоногийн дараа сэтгэл баясгам дүр зураг надад харагдсан нь тарьсан бүх үр соёолсон байлаа” гэж Бээжинхүү гуай дурслаа. Тэрээр “Би тарьсан бүх ургамлаа байнга хэмжиж, ажиглалт хийж байлаа. Эрдэнэ шишийн ургалтын явцаас ажихад 70 хоногтоо боргоцойлж сүүн болцондоо орсон бөгөөд 100 хоноход бүх эрдэнэ шишийн түрүү соёолж, хоногт 2.2 см ургаж байлаа. Гайхалтай, урьд нь тариалж байсан оросын “Одесский” сортыг тариалахад 200см-ээс дээш гардаггүй байсан. Гэтэл Өвөр Монголын энэ үр үнэхээр гайхамшигтэй ургац өгсөн бөгөөд 2007 оны 9-р сарын 16-нд хэмжихэд 370см өндөр, боргоцой нь 43 см ургасан байна. Энэ миний бүтээл биш, Өөшийн хөндийн хөрс, Төгрөгийн голын усны өгөөж юм. Эрдэнэшиш надад ээжийн сүү шиг амтагддаг юм” гэж ÿðüëàà.
Эзэнгүй, усгүй байсан зэрлэг онгон Өөшийн хөндийн өнөөгийн төрх байдал өмнөхөөс эрс өөрчлөгдөн нутгийн олныг гайхашруулж байна. “Би амьдралынхаа тавь шахам жилийг өнгөрүүлсэн Өөшийн энэ хар хөдөөд ийм өгөөжтэй үр тариалж байгааг өнөөдөр л харж байна. Энэ дундуур морь минь үргээд арай чадан гарч ирлээ” хэмээн íóòãèéí малчин Нямдаваа гуай õýëæýý.
Өнгөрсөн жилийн байдлаар тэд шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцэг, хөх тариа тариалж, шар буурцгийн мах, борц, эрдэнэ шиш, шар буурцгийн гурил, шингэн болон хуурай сүү, хүүхдийн кааш, кофе, талх зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Мөн улаан, бор цоохор судан өвс тариалж малын тэжээл хийсэн нь Аймгийн мэргэжлийн хяналтын газраас малд илчлэг бөгөөд тэжээллэг, шимт чанар агуулсан тэжээл гэсэн үнэлгээ авчээ. Хоршооныхон уг тэжээлийг 2008 онд 30 тонныг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн жилүүдэд тэдний хоршоо Ховд аймгийн тариаланчдыг нутагшсан сайн сортын эрдэнэшишийн үрээр хангах зорилтоо биелүүлж ажилласан бөгөөд дараа жилээс баруун 5 аймгийг хангах зорилт тавьсан байна. Үүний тулд “Ногоон алт” хөтөлбөрийн дэргэдэх Тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгчдийн холбооноос өнгөрсөн онд худалдан авсан соёололт сайтай, өндөр ургац өгдөг тэжээлийн ургамлын үрийн хэмжээг цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажээ.