Бэлчээр зохион байгуулалтын арга хэмжээг бэлчээр ашиглагчдын хэсэг, баг, сумын түвшинд судлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, олон талын оролцоог хангах талаар өөрийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан арга зүйн зөвлөмжийг байнга баяжуулан ашиглаж байна. Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд бэлчээрийн асуудлыг боловсруулж тусгах арга зүйн зөвлөмжийг боловсруулсан. Төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад нэлээд хэмжээний тоон мэдээлэлд анализ хийх шаардлагатай болдог ба бэлчээрийн хувьсан өөрчлөлт доройтол түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлон учир шалтгааныг илрүүлэхэд олон талын цогц судалгаа хийх шаардлагтай байдаг.
Манай улсын хэмжээнд хэд хэдэн байгууллага өөрийн гэсэн онцлогтой, давуу талтай програм боловсруулан төлөвлөлтөд ашиглаж байгаа боловч эдгээр нь хоорондоо хөрвөх мэдээлэл солилцох талаар хангалтгүй байгаа юм.
Тус програмыг сумын хэмжээнд бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах тоон мэдээллийн сан бүрдүүлэх, түүнд боловсруулалт, дүн шинжилгээ хийх зэргээр орон нутгийн төрийн болон хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа эрхэлж буй дурын этгээд ашиглахаар бүтээсэн

Тус програм нь дараах давуу талтай


Програм татах