“Бэлчээрийн эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудалд” сэдэвт бага хурал
Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос санаачлан УИХ-д өргөн баригдсан “Бэлчээрийн тухай” хуулийн төслийг боловсронгүй болгоход чиглэгдсэн “Бэлчээрийн эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудалд” сэдэвтбага хурлыг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн байнгын хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, “Тогтвортой Амьжиргаа 2”, ”Ногоон Алт”, “Хот орчмын бэлчээрийн” төсөлтэй хамтран зохион байгуулав.
2010 оны 10 дугаар сарын 21-нд болсон энэ хуралд гадаад, дотоодын эрдэмтэд, орон нутгийн удирдлага, малчдын 500 орчим төлөөлөгч оролцлоо.
Хуралд оролцогчид:
· бэлчээрийн харилцааны талаарх төрөөс баримтлах зарчмыг оновчтой тодорхойлох,
· бэлчээрийг ашиглах зориулалтаар нь ангилж, энэхүү ангиллын дарааллын дагуу хилийн заагийг тогтоох,
· бэлчээрийн ангилал тус бүрийн онцлогт нийцүүлэн эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах,
· бэлчээрт суурилсан малчдын зохион байгуулалтын хэлбэрийг бий болгох, дэмжих, тэдэнд бэлчээрийн харилцааны талаар тодорхой эрх хэмжээ олгох,
· байгалийн бүс болон орон зайн ялгавар бүхий бэлчээрийн төлбөр, урамшууллын механизмыг бий болгох,
· бэлчээрийг доройтуулсан нөхцөлд хүлээлгэх хариуцлагын системийг бүрдүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдийг хуулийн төсөлд бодлого болгон тусгаж УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа.