Бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэн ургах зүй тогтлыг судлах экологийн бүсчилсэн судалгааны ажлыг явуулж эхэллээ.
Монгол орны байгаль, цаг уурын харилцан адилгүй нөхцөлд тохирсон бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах зорилгоор 2009 онд ойт хээр, хээрийн бүс болон өндөр уулын бүслүүрийг төлөөлүүлж 16 аймгийн 30 сумын 36 цэгт ашиглалттай болон амраасан бэлчээрийн судалгааг хийлээ.
Судалгааны цэгийн тоо, хамрах хүрээг цаашид нэмэгдүүлж үндэсний түвшинд хүргэснээр бэлчээрийн зохистой ашиглалт, сайжруулалтын байгалийн бүс, бүслүүр бүрт тохирсон технологи зөвлөмжийг боловсруулж нэвтрүүлэх боломжтой болно.