Монголын бэлчээрийн менежментийн холбоо, МҮОНТВ, Усны газар хамтран 2011/08/01-08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ногоон аялал” - аар бэлтгэн хүргэсэн 16 цуврал нэвтрүүлгийг дамжуулах явцад  үзэгчид байгаль орчны доройтол, уул уурхайн асуудал, малчдын амьжиргаа, байгаль орчин, бэлчээрийн харилцааны эрхзүйн зохицуулалтын талаар өөрсдийн санал бодлоо зохион байгуулагчдад утсаар болон захидлаар илэрхийлж байлаа. 

Аяллын баг 2011/08/01-нд Улаанбаатар хотоос Монгол орны зүүн болон баруун чиглэлд 2 баг болон гараагаа эхэлсэн бөгөөд зүүн чиглэлийг Усны газар, баруун чиглэлийг МБМХ хариуцан ажиллав. Зүүн чиглэлд гарсан баг "Мөнх гол" баруун чиглэлд гарсан баг "Бэлчээр-Ногоон хөрөнгө" гэсэн нэртэйгээр аялалд оролцов.
 
Аяллын гол зорилго: Байгаль экологийн асуудалд олон нийт, шийдвэр  гаргагчдын анхаарлыг хандуулах, мэдлэгийг дээшлүүлэх, орон нутагт тулгамдсан, шийдвэрлэж чадахгүй байгаа олон асуудлыг оновчтой аргаар шийдвэрлэж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгалийн нөөцийн менежментийн хууль эрхзүйн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах явдал болно.
Аяллын багт өөрийн ажиллаж буй салбартаа амжилт гаргаж, олон нийтэд үлгэр дуурайлал болж буй улс төр, шашин, соёл, шинжлэх ухаан, урлагийн салбарын төлөөлөл болсон хүмүүс нэгдэж оролцов.

"Бэлчээр-Ногоон хөрөнгө"  ббббб      багийн оролцогчид МБМХ, ШХА-ийн Ногоон алт төслийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны ололт амжилт, үр дүн, баримталж буй концепцийн ололттой тал, бодлого боловсруулагчдад хүргэх асуудлуудыг олон нийтэд энгийн, ойлгомжтой, шинэлэг хэлбэрээр хүргэхийг оролдсон нь уг аяллын шинэлэг тал байлаа. Энэ баг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийг дамжин нийт 3000 орчим км замыг тууллаа. Багийн гишүүдийг танилцуулбал:

  1. УИХ-ын гишүүн Д.Энхбат
  2. МАЭХ-ны ерөхийлөгч Ц.Оюунгэрэл
  3. МУИС-ийн Урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Ч.Болдбаатар
  4. Дашчойлин хийдийн шашны дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ
  5. УДЭТ-ийн жүжигчин Ц.Баясгалан
  6. “Циркус монголиа” циркийн дарга Ч.Хатанбаатар
  7. МБМХ-ны ХНХА-ны дарга Ц.Сүхтулга

Энэхүү аяллын талаар 2011/08/16-09/01-ийг хүртэл 16 цуврал нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТВ-ээр нэвтрүүлэв.
Нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл энд дарна уу