Монгол улсын таримал ургамлын сорт сорилтын зөвлөлийн 2011 оны 4-р сарын 15-ны өдрийн хурлаар Тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгчдийн холбооноос оруулсан Сибирь хялганы “Нарт-1” сорт нутгийн тарималжсан сортоор, ӨМӨЗО-оос гаралтай царгасны “Нутаг бэлчээр-2”, монгол ерхөгийн “Найман” сорт, дагуур өлөнгийн тарималжсан хэлбэр нутагшсан сортоор батлагдлаа.
Дээрх сортуудыг гаргахын тулд ТУҮҮХ-ны тэргүүн Доктор, профессор С.Жигжидсүрэн, Доктор Д.Түмэнжаргал, доктор Н. Энхтуяа, судлаач Б.Төртогтох, Лхагвасүрэн, А.Гансүх нарын баг 1994 оноос эхлэн үрийн цуглуулга хийх, тарьж турших, сонголт хийх, үр үржүүлэх ажлыг ойт хээрийн бүсийн Борнуур, Батсүмбэр, хээрийн бүсийн Түргэний гол, цөлөрхөг хээрийн бүсийн Ховд аймгийн Буянт сум зэрэг газруудад хийж гүйцэтгэжээ.