2006 онд Завхан аймгийн Тэлмэн сумын малчдын хүсэлтийн дагуу хөтөлбөрөөс туслалцаа үзүүлэн Увс аймгийн Зүүнговь сумаас Баяд омгийн 15 хуц худалдан авч захиалга өгсөн малчдад үнээр нь борлуулсан юм.


Баяд омгийн хуцыг хээлтүүлэгт ашигласан хоёр өрхийн хурганаас санамсаргүй байдлаар сонгон жинлэлт хийж үзэхэд Баяд омгийн хуцаар нутгийн хонийг сайжруулсанаар хурганы амьдын жин дунджаар 1.2 дахин буюу 7.8 кг-аар нэмэгджээ (Хүснэгт). Малчдад малаа чанаржуулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх харьцангуй зардал багатай энгийн арга байгааг бодитоор харуулж өгсөн нь ач холбогдолоо өгч 2007 онд ийм байдлаар сүргийн чанараа сайжруулах хүсэлтэй малчдын тоо өмнөх оноос даруй 4 дахин нэмэгдсэн байна.

bayad

 Хурганы жингийн харьцуулалт /жин кг-аар/

 Малчны нэр  Нутгийн хуцны төл  Баяд хуцны төл
 жижиг дундаж том    жижиг  дундаж  том 
 Ц.Товуу  33 29  35,5  38,3  38,8  41,8 
 Ё.Пунцаг-Ёндон  25 34,6  36,6  33,3  40,4  42,3 
 Ерөнхий дундаж  29 31,8  36,05  35,8  39,6  42,05 
 Жингийн нэмэгдэл      

 6,8

7,8 

 Жингийн нэмэгдлийн коэф.      

1,2345 

1,2453 

1,1664