Захиргаа Санхүүгийн Алба (ЗСА) нь 2008 оноос хойш бие даасан бүтэцтэйгээр тус байгууллагын хөгжлийн стратеги зорилтуудтай уялдуулан хөрөнгө нөөцийг төлөвлөх, хуримтлуулах, оновчтой хуваарилах, зарцуулах мөн цаг хугацаанд нь тохирсон, найдвартай санхүүгийн тайлан бэлтгэх болон хүний нөөцийн төлөвлөлт, захиргаа аж ахуйн үйл ажиллагааг удирдан ажиллаж ирлээ.
Тус албаны одоогийн бүтэц нь төвлөрсөн санхүү, хүний нөөц, гэрээ , номын сан, захиргаа, аж ахуй болон бусад хамтран ажиллагч байгууллагуудын санхүүгийн албадтай хамтран ажиллах гэсэн хэсгүүдээс бүрдэх ба нэгжийн дарга буюу нягтлан бодогч, санхүүгийн туслах ажилтан, захирлын туслах, нарийн бичиг, үйлчилгээний гурван ажилтан, нийт долоон хүнийн бүрэлдэхүүнтэй.
ЗСА нь орон нутаг дахь 66 сумын Бэлчээр ашиглагчдын холбоо , 9 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, болон хамтран ажиллагч 10 гаруй байгууллагын хоорондын гэрээт ажлын гүйцэтгэл, үндсэн үйл ажиллагааны болон тендерийн ажлууд, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.
ЗСА нь Монгол улсын хууль тогтоомжуудын хүрээнд МБМХ-ны дүрэм, журмуудыг шинээр гаргах, хэрэгжүүлэх, санхүүгийн болон хүний нөөцийн менежментийг сайжруулах, нягтлан бодох бүртгэлийн бодлого, процедурыг оновчтой тогтоож санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн ажиллах, үнэн зөв мэдээллээр хангах, гүйцэтгэж байгаа ажлуудад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж хамгийн бага зардлаар чанартай гүйцэтгэлийг бий болгох зорилтуудыг тавин ажиллаж байна.
Албаны санхүүгийн үйл ажиллагаа нь:
- Аккрэул суурьт шилжүүлсэн санхүүгийн тайлан бэлтгэдэг,
- НББОУС нийцсэн бүртгэлийн программ болох Пирамид 4.1 программ хангамж болон олон улсын стандартад нийцсэн Navision Microsoft program- хангамжуудыг 2008 оноос хойш ашиглаж байна,
- Жил бүр хөндлөнгийн аудитын шалгалт хийлгэж, гарсан дутагдал зөрчлийг тухай бүр засаж сайжруулан ажилладаг,
- МБМХ-ны санхүүгийн бие даасан байдал, аж ахуйн дотоод тооцооны журмыг мөрддөг,
- Хүний нөөцийн бодлого болон нягтлан бодох бүртгэлийн бодлого арга зүйн хувьд “МБМХ-д мөрдөх бодлогын баримт бичиг”, урт хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна,
- Мөнгөн хөрөнгийн нэгдсэн хяналтын системийг бий болгосон.
Хүний нөөцийн үйл ажиллагаа нь:
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэн ажиллах,
- Ажиллагсдын ажлын үнэлгээний системийг бий болгож тэдэнд илүү таатай урамшууллын механизмыг бүрдүүлэн ажиллах,
- Байгууллагын үндсэн зорилготой уялдуулан ажиллагсдыг мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хувьд дэмжсэн сургалт, мэдээллийн цогц систем бий болгох,
- Салбарын хүний нөөцийн мэдээллийн бааз бий болгох чиглэлүүдээр тус тус үйл ажиллагаа явагдаж байна.
МБМХ-ны Захиргаа, санхүүгийн албатай холбоо барих:
Утас: 453747-18
Имэйл хаяг: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it