Холбооны Удирдах Зөвлөл дөрвөн  жилийн хугацаагаар Их хурлаас сонгогдоно.
Удирдах зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах ба гишүүдийн ердийн олонхи хүрэлцэн ирснээр хуралдаан хүчинтэйд тооцогдоно.
Удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх ба гишүүний бүрэн эрх нь холбооны үйл ажиллагаа явуулах хугацаанд хэрэгжинэ. Холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны дүрмийг зөвшөөрсөн гадаад орны иргэн Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж болно.
Удирдах зөвлөлийн 6 гишүүн нь Холбооны их хурлын гишүүдээс сонгогдох ба эдгээр нь холбооны гишүүд байна. Удирдах зөвлөлийн 3 гишүүнийг өөр байгууллагаас томилно.   
Удирдах зөвлөлийн гишүүдийг гурван жил тутамд шинэчлэх бөгөөд 2 гишүүнийг жил бүр солих зарчим баримтална.
Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, тайланг хэлэлцэн батална.
Хяналтын зөвлөлийн тайланг Удирдах  зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр Их хуралд оруулах.
Удирдах Зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас Зөвлөлийн хуралд хүрэлцэн ирж оролцоогүй бол хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлуудад өгөх саналаа бичгээр ирүүлж болно. Энэ тохиолдолд түүнийг хуралд ирсэнд тооцно.
Удирдах зөвлөлийн гишүүд (цаашид “гишүүн” гэх) аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар  шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй  байвал хуралдааныг өөр гишүүн даргална. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, түүний мөрөөр зохиосон ажлын талаар дараагийн хуралдаанд гишүүдэд танилцуулж байна.
Удирдах зөвлөл нь бодлогын чанартай шийдвэрийн эрсдэлийг хүлээнэ.


  • Холбооны удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлын бүрэн эрх
  • Удирдах зөвлөлийн дарга нь холбооны тэргүүн байна.
  • Удирдах зөвлөлийн дарга нь Холбоог гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлийн хуралдааныг даргална.
  • Удирдах зөвлөлийн дарга нь удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энэ дүрмээр зохицуулагдаагүй бусад асуудлын талаар Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж ажиллана.
  • Гүйцэтгэх захирал 4 жилийн хугацаатай Удирдах Зөвлөлөөс сонгогдож ажиллана.
  • Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 

  • Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах.
  • Холбооны жилийн төлөвлөгөөг Удирдах зөвлөлөөр батлуулж, түүний биелэлтийг тайлагнах;
  • Холбооны үйл ажиллагааны талаар Их хуралд тайлагнах;
  • Холбооны нэрийн өмнөөс төр, засгийн байгууллагатай харилцах, холбоог төлөөлөх.
  • Холбооны зохион байгуулалт, орон тоо, цалингийн схем,  сангуудын хэмжээ, шагнал урамшлын журмыг Удирдах зөвлөлтэй зөвшилцөн батлах ба холбооны менежер, ажилтны цалин, эрх, үүргийн хэм хэмжээг тогтоох
  • Удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд Холбооны нэрийн өмнөөс гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй харилцах, гэрээ хэлцэл хийх, шүүх, арбитрт нэхэмжлэгч, хариуцагчаар итгэмжлэлгүй оролцох;
  • Эрх хэмжээний асуудлаар тушаал гаргах;
  • Хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх