Бэлчээрийн салбарын залуу судлаачдын тоо сүүлийн жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Эдгээр судлаачдын дунд холбоо тогтоон харилцан мэдээлэл болон туршлагаа солилцох, тэдний судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ залуу судлаачдыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны дэргэд "БЭЛЧЭЭРИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН КЛУБ"-ыг 2008 оны 01-р сард байгуулсан.

Уг клуб эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг 50 гаруй залуусыг нэгтгээд байна. Клубын тэргүүнээр МБМХ-ны ахлах судлаач Б.Болормаа, зөвлөлийн гишүүдээр МУИС-ийн багш Л.Ариунцэцэг, МААЭШХ-ийн ажилтан Ц.Ариунболд, ХААИС-ийн УГТСЭШХ-ийн багш Б.Одончимэг, туслахаар МААЭШХ-ийн ажилтан Ж.Гантуяа нар ажилладаг.

Клубт гишүүнээр элсэх, хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй бөгөөд жилийн турш интернэтээр харилцан мэдээлэл солилцох боломжтой. Клубын журамд тусгагдсанаар гишүүд жилд 1-2 удаа цугларч эрдэм шинжилгээний бага хурал, ахмад судлаач, эрдэмтэн докторуудтай хамтран сургалт семинарууд зохион байгуулж шинэ мэдээ, мэдээлэл солилцохын зэрэгцээ судалгааны ажлынхаа арга зүй, тулгарч буй бэрхшээл, ололт амжилтын талаар зөвлөлдөж ирлээ. “Бэлчээрийн судалгаа-Шинэ үе” эрдэм шинжилгээний бага хурлыг жилд 1 удаа зохион байгуулдаг уламжлал  тогтоод байна.

Клубт гишүүнээр элсэх, эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг хүсвэл CLOAKING хаяг руу имэйл бичих буюу Холбооны байранд хүрэлцэн ирж уулзаж болно.

Харилцах хаяг:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хороолол, МБМХ-ны байр, 301 тоот
Имэйл: CLOAKING
Утас:    11-453747 (26)