ШУТСангийн санхүүжилттэй “Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, доройтлоос хамгаалах экологи-эдийн засгийн үндэслэл” төслийг МААЭШХ-тэй хамтран 2010-2012 онд хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх сэлгээний загвар, хөрсний чийг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах туршилт судалгааны ажлуудыг ойт хээр, хээрийн бүсийг төлөөлүүлэн Архангай аймгийн Ихтамир, Төв аймгийн Өндөрширээт сумдын Бэлчээр ашиглагчдын хэсгүүд (БАХ) - ийг түшиглэн явуулж байна.
Дээрх сумдаас 2-3 БАХ сонгон дулааны улирлын бэлчээр сэлгэж эдлэх арга технологийг турших юм.
 
Төслийн нэр:                                   "Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, доройтлоос хамгаалах экологи-эдийн засгийн үндэслэл"
Төсөл хэрэгжүүлэх хугацаа:        2010-2012 он
Төслийн захиалагч:                         Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яам
Төслийн гүйцэтгэгч:                         Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо (МБМХ)
Төслийн удирдагч:                           Доктор (Ph.D), проф.Д.Дорлигсүрэн – МБМХ-ны гүйцэтгэх захирал, эдийн засагч
Төслийн багийн гишүүд:

Хамтрагч байгууллагууд:

 Туршилт судалгааны түшиц газар:

1. Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх сэлгээний загвар, хөрсний чийг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах туршилт судалгааны ажлуудыг ойт хээр, хээрийн бүсийг төлөөлүүлэн: 

2. Бэлчээрийн доройтлын зэрэглэл, хөрс, ургамлан нөмрөгийнтэсвэрлэх /resistance/, сэргэх /resilience/ чадвар, босго үзүүлэлт (threshold)-ээс хамаарчсэргэх зүй тогтлыг (байгалийн бүс бүслүүрээр 30-аас доошгүй цэгттуршина)
3. Ойт хээр, хээрийн бүсэд доройтсон бэлчээрийг ургамалжуулах “Зурваслан сайжруулах”, “Ургал эрхтний трансплантаци”, “Олон наст ургамлын үр нэмэрлэн тариалах” агротехникийн туршилтыг явуулах болно. 
 
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага
Монгол орны нийт газар нутгийн 72.1 хувьтай тэнцэх 112,8 сая га байгалийн бэлчээрийн талбайн хэмжээ, ургамлын зүйлийн тоо, ургац сүүлийн жилүүдэд байгаль, уур амьсгалын ээдрээтэй өөрчлөлтболон зохисгүй менежментийн нөлөөгөөр буурсаар байна. Энэ байдал малын тоо толгойг жолоодлогогүй өсөх ба буурах, мөн малчин, түүнийг бараадсан салбарынхны амьдрал нэн тогтворгүй болоход хүргэлээ.
Монгол орны бэлчээрийн доройтлын талаархи мэдээлэл өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байна. Гэвч дийлэнхдээ 70 гаруй хувь нь доройтсон хэмээн үздэг. Гэхдээ доройтлын хэмжээ, зэрэглэлийг байгалийн бүс бүслүүрээр үнэмшилтэй тогтоож хараахан чадаагүй байна. Бэлчээрийн хөрс, ургамлан нөмрөгийн байгалийн бодит нөөц, түүний өөрчлөлтийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдлыг зөв тогтоохгүйгээр хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийнхний талаарх төрийн бодлогыг зөв тодорхойлох, хэрэгжүүлэх боломжгүй юм.   

Бэлчээрийн менежментийн талаар судалгаа шинжилгээ, технологийн ажил нэлээд хийгдсэн ч өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Зах зээлийн харилцаанд шилжсэн өнөөгийн нөхцөлд бэлчээрийг сэлгэж, системтэй, зохистой ашиглах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй арга, технологи үгүйлэгдэж, бүтэц зохион байгуулалтын асуудал шийдэгдээгүй  хэвээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны Хөтөлбөрт хөдөө аж ахуйн эдэлбэр газар ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, газрын нөөцийн болон төлөв байдлын мэдээллийн нэгдсэн сантай болох, бэлчээрийг хамгаалах, сайжруулах, тэрчлэн малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийг оновчтой байлгах бодлого хэрэгжүүлэхээр заажээ (Хөтөлбөрийн 2.3.6 ба 2.3.13-р заалт).

МБМХ нь бэлчээрийн тухай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн нөөцийн чадавхид үндэслэн бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, малчдын хамтын нийгэмлэгт тулгуурласан бэлчээрийн менежментийн үзэл баримтлалыг боловсруулах, төлөвшүүлэх зэрэг үндсэн чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн доройтсон бэлчээр, хаягдсан тариалангийн талбай, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх технологи боловсруулах, олон наст ургамлын төрөл, зүйл шалгаруулах, үр үржүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг ажлын суурийг тавьж, материаллаг баазтай болох нааштай алхмууд хийгдээд байна.

МБМХ-оос дэвшүүлж буй Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, доройтлоос хамгаалах экологи-эдийн засгийн үндэслэл төслийн санал нь “улс орны тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд төрийн бус иргэний байгууллагуудын оролцоог хөхүүлэн дэмжих” гэсэн төр, засгийн бодлогод нийцэж байна.

Төслийн эцсийн үр дүн

  • 1. Бэлчээр Ашиглагчдын Хэсэг /БАХ/-т тулгуурлан, ойт хээр, хээрийнбүсийн 2000-аас дээш га бэлчээрийн ургацыг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх улирлын болон жилийн сэлгээний загвар боловсруулна.
  • 2. Байгалийн бүс, бүслүүрт тохирсон бэлчээр сэлгэж ашиглах, сайжруулах технологийн 4-өөс доошгүй зөвлөмж.
    3. Бэлчээрийн доройтлын зэрэглэл, хөрс, ургамлан нөмрөгийнтэсвэрлэх /resistance/, сэргэх /resilience/ чадвар, босго үзүүлэлт (threshold)-ээс хамаарч сэргэх зүй тогтлын ерөнхий чиг хандлагыг тодорхойлно.
    4. Ойт хээр, хээрийн бүсэд доройтсон бэлчээрийг ургамалжуулах “Зурваслан сайжруулах”, “Ургал эрхтний трансплантаци”, “Олон наст ургамлын үр нэмэрлэн тариалах” агротехникийн зөвлөмж гарна. 
     
    Төслийн үр дүнгийн шинэлэг ба дэвшилтэт тал
    Экологийн талбарын үзэл баримтлал, хөрс, ургамлын сэргэх  чадварын онолд үндэслэн бэлчээрийн төлөв байдал, чанарт үнэлгээ өгөх, бэлчээрийн доройтлын зэрэглэл,мужлал, сэргэх зүй тогтлыг тодорхойлох нь онол, арга зүй, практикийн хувьд шинэлэг бөгөөд дэвшилтэт шийдэл болно.

    Малчдын өөрөө өөрийгөө удирдах байгууллага  (Бэлчээр Ашиглагчдын Хэсэг /БАХ/)-ыг түшиглэн бэлчээрийг доройтлоос хамгаалах, сайжруулах туршилт судалгаа явуулах, үр дүнг нэвтрүүлэхэд төслийн нийгэм, эдийн засгийн шинэлэг,  дэвшилтэт тал оршино. 
     
    Төслийн шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн ач холбогдол
    Шинжлэх ухааны хувьд: Байгаль, экологийн чадавхид үндэслэсэн бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох үзэл баримтлалыг шинээр боловсруулах, мониторинг үнэлгээ, даац, ачааллыг тооцох олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цогц аргыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж,  бэлчээрт экологи-эдийн засгийн үнэлгээ хийх динамик загварчлалын онолын үндэслэл боловсруулахад шинжлэх ухааны ач холбогдол оршино.   
    Эдийн засгийн хувьд: Доройтсон бэлчээрийг сайжруулах арга технологийг нэвтрүүлснээр малын ашиг шим дунджаар 18-34 хувь, малчдын орлого 20 хувиар тус тус нэмэгдэх боломжтой.
    Нийгмийн хувьд: Бэлчээр ашиглалтын зохистой технологи, тогтвортой менежментийг нэвтрүүлж, хэрэгжүүлснээр малчдын хамтын ажиллагааг бэхжүүлж төлөвшүүлэх, нийгмийн капиталыг өсгөн нэмэгдүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад төслийн нийгмийн ач холбогдол оршино. 
    Төслийн эцсийн үр дүн болох аргачлал, норматив, загвар, заавар, зөвлөмж зэргийг МБМХ-ны түшиц газрууд болох Архангай аймгийн Ихтамир, Төв аймгийн Өндөрширээт, Дундговь аймгийн Өлзийт болон Завхан аймгийн бүх сумдын БАХ-ийн түвшинд нэвтрүүлнэ.