Бэлчээрийн залуу судлаачдын клубын "Бэлчээрийн судалгаа - Шинэ үе" сэдэвт эрдэм шинжилгээний анхны бага хурал 2008 оны 01-р сарын 24-ний өдөр МААЭШХ-ийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэ хуралд эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд, олон улсын төсөл хөтөлбөрүүдээс 8 байгууллагын 18 залуу судлаач бие даасан болон хамтарсан судалгааны ажлынхаа үр дүнгийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлийн сэдвүүдээс харахад бэлчээрийн талаарх судалгааг байгалийн бүс бүслүүр, уур амьсгал, ургамалжилт, хүний үйл ажиллагааны нөлөө, нийгэм эдийн засгийн байдалтай холбож, газрын мэдээллийг сансрын мэдээлэлтэй холбож судалсан байна. Шүүгчээр МААЭШХ-ийн захирал Док.проф.С.Цэрэндаш, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ЭША Док.Нарантуяа, "Ногоон Алт" хөтөлбөрийн зөвлөх Док.Д.Булгамаа нар ажиллав.

Хэлэлцсэн илтгэлүүд

  1. Ж.Сэргэлэн "Хустайн байгалийн цогцолборт газрын ургамалжилтын төлөв байдал", ХБЦГ (PP_үзүүлэн)
  2. Ш.Оюунтуяа "Бэлчээрийн ургамлын судалгаанд газрын болон хиймэл дагуулын мэдээг харьцуулсан дүнгээс", ХААИС (PP_үзүүлэн)
  3. Л.Ариунцэцэг, Ж.Оюумаа "Хагдан бүрхэвч хөрсний температур ба чийгт үзүүлэх нөлөө", МУИС
  4. Б.Дашцэрэн "Монгол орны бэлчээр, түүний төлөв байдал", МУИС (PP_үзүүлэн)
  5. Б.Хосбаяр "Дорнод Монголын хээрийн хялганат бэлчээрийн ургацын хөдлөлзүйн онцлог ", Ботаникийн хүрээлэн
  6. О.Бүрэнжаргал "Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ", ХААИС
  7. М.Хишигжаргал, Б.Батдэмбэрэл "Малын бэлчээрлэлтийн ойн тархалтанд үзүүлэх нөлөөллийг судалсан судалгааны зарим дүн", ХААИС (PP_үзүүлэн)
  8. У.Будбаатар "Бэлчээрийн хөрсний зарим физик шинж чанарын өөрчлөлт", "Ногоон алт" хөтөлбөр (PP_үзүүлэн)
  9. Б.Болормаа "Татмын нугын бэлчээрийн нөхөн сэргэлтийн судалгааны зарим дүнгээс", "Ногоон алт" хөтөлбөр (PP_үзүүлэн)
  10. Л.Болор-Эрдэнэ, М.Ургамал "Бэлчээрийн ургацыг тооцоолоход PHYGROW загварыг говийн бүсэд ашигласан нь" "Говийн бэлчээр" төсөл
  11. Я.Оюунчулуун "Бэлчээрийн талхлагдлаар ялгаатай хөндийнүүд дэхь царцааны судалгаа" (PP_үзүүлэн)
  12. Л.Отгонтуяа "Алаг өвс-ботуульт бэлчээрийн хэнзлэлтийг судалсан дүнгээс", "Ногоон алт" хөтөлбөр (PP_үзүүлэн)
  13. Б.Одончимэг, Б.Цэрэннадмид "Газрын доройтлын зарим асуудлаас" ХААИС-ийн УГТСЭШХ (PP_үзүүлэн)
  14. Ж.Гантуяа "Татмын хуурайшсан нугын ургацын хөдлөлзүй", "Ногоон алт" хөтөлбөр (PP_үзүүлэн)
  15. Д.Бурмаа "Хамгаалалтын нөлөөгөөр бэлчээрийн ургамлын чанар сайжрах боломжийг судалсан дүнгээс", "Ногоон алт" хөтөлбөр(PP_үзүүлэн)
  16. Л.Сарантуяа "Хүчтэй доройтсон бэлчээрийн ургацын хөдлөлзүй", "Ногоон алт" хөтөлбөр (PP_үзүүлэн)
  17. Б.Батсанаа "Нугын бүлгэмдлийн сукцесс", "Ногоон алт" хөтөлбөр
  18. Б.Лхагвасүрэн "Ойт хээрийн бүслүүрийн усалгаагүй нөхцөлд тэжээлийн олон наст ургамлын зүйл шалгаруулах", "Үр үржүүлэгчдийн холбоо" (PP_үзүүлэн)

Илтгэлүүдийг шинжлэх ухааны онолын үндэслэл, судалгааны арга зүй, практик ач холбогдол, судлаачийн илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгаруулахад:

Илтгэл бичигдсэн түвшин, илтгэгч нарын ур чадвар харьцангуй жигд бус байснаас үзэхэд залуу судлаачдын хувьд харилцан мэдээлэл солилцох, бие биенээсээ суралцах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байлаа.