“Газар шороогоо нүдний цөцгий мэт хайрлая”

Малчин удмын Монголчууд бид байгаль, газар нутагтайгаа хүйн холбоотой амьдарч гол, ус, ой мод, ан амьтан, өвс ургамал, газар шороотойгоо гүн бишрэл хүндэтгэлтэй харьцаж, ариг гамтай ашиглаж, “Нүдний цөцгий мэт” хайрлан, хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн билээ.

Үеийн үед залгамжлан ирсэн энэхүү уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх ухаанаар логоны суурийг нүдээр төлөөлүүлэн дүрсэллээ. Сормуус нь нүдийг гадны аливаа нөлөөллөөс хамгаалж байдгийн адил өвс ургамалгүй бол газар шороо элэгдэн эвдэрч, цөлжиж доройтон, цаг агаар өөрчлөгдөж, цаашлаад дээр нь амьдарч байгаа амьд бүхний амьдрал үгүй болно. Логоны сормуус-өвс ургамал нь эх орны тусгаар тогтнол, өнө удаан жил оршин тогтнохын баталгаа болно.

МБМХ-ны лого нь холбоо болон түүний хамт олныг хаана ч төлөөлөх холбооны үнэт зүйл юм.
 

 

Үндсэн ногоон өнгөөр   Хар, цагаан өнгөөр