МБМХ-ны алсын хараа:  “ЭРҮҮЛ БЭЛЧЭЭРБАТАЛГААТ АМЬДРАЛ”

МБМХ-ны эрхэм зорилго: МБМХ нь нутаг дэвсгэрт тулгуурласан малчдын өөрийгөө удирдах байгууллагын тогтолцоог бий болгон чадавхижуулж, оролцогч дэмжигч талуудын үйл ажиллагааг дэмжин тусалж, уялдуулан зохицуулснаар Монгол улсын бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх” болно.

Монгол оронд бэлчээр зохион байгуулалтын уламжлалт горим алдагдаж, бэлчээр судлалын ажил зөвхөн гадны хандивлагчид, судлаачдын санхүүжилтээр хийгдэн, төрийн бодлого, эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэн, бэлчээртэй холбоотой бүхэн эзэнгүйдэж байгаад санаа зовнисон хэсэг нөхөд санаачлан 2007 онд Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоог үүсгэн байгуулсан билээ. Цөөн нөхдийн санаачлан байгуулсан энэ байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, өнөөдрийн байдлаар Судалгаа технологийн, Хамтын нийгэмлэгийн хөгжлийн, Сургалт, мэдээлэл сурталчилгааны болон Захиргаа, санхүүгийн гэсэн 4 нэгжтэй, 30-аад ажилтантай, гадаад, дотоодын зөвлөхийн багтай, өөрийн эзэмшлийн ажлын байртай болон бэхжиж, цаашид урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилго, төлөвлөгөөтэй ТББ болон ажиллаж байна. Манай холбоо Монгол орны 10 аймгийн 67 суманд малчдын өөрөө удирдах байгууллагыг үүсгэн бэхжүүлэх чиглэлээр, үндэсний хэмжээнд бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хандивлагчид, эрдэм шинжилгээний байгууллагууд, Төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал:
 

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоог үүсгэн байгуулсан Хүндэт гишүүд:
Н.Лхагважав, С.Жигжидсүрэн,  Д.Дорлигсүрэн, Ц.Энх-Амгалан, Маркус Дубах.
 
Манай холбоонд үйл ажиллагаа, зорилго чиглэл
нэгтэй дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс гишүүнээр элсэж жил ирэх тусам эгнээгээ өргөжүүлж байгаа бөгөөд Монгол орны үнэт баялаг болох бэлчээрийг хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах сонирхолтой хэн бүхэнд гишүүнчлэл нээлттэй юм.