Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны
Хяналтын Зөвлөлийн ажиллах журам

1.   Холбооны хяналтын зөвлөл (ХЗ) нь үйл ажиллагаандаа Монголын бэлчээрийн менежментийн холбооны дүрэм болон энэхүү журмыг удирдлага болгоно.
2.   ХЗ орон тооны бус  байна.
3.   ХЗ-ийн даргын  түр эзгүйд  үүрэг гүйцэтгэгчийг хяналтын  зөвлөлийн  гишүүдийн хурлын шийдвэрээр томилно.
4.   ХЗ дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

4.1.    Холбооны  санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;
4.2.   Холбооны үйл ажиллагаа хууль тогтоомж болон холбооны дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянах;
4.3.    Холбооны санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах;
4.4.   Холбооны  эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, Холбооны эд хөрөнгийн үнэлгээ зөв хийгдсэн эсэхэд хяналт тавих;
4.5.   Холбоонд  ирсэн өргөдөл, гомдол, саналын шийдвэрлэлтйн байдалд хяналт тавих;
4.6.   Холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, энэ асуудлаар шүүх болон холбогдох байгууллагад хандах;
4.7.   Үйл ажиллагааныхаа тайланг төрийн бус байгууллагын тухай хуульд заасан хугацаанд гаргаж өгч байгаа эсэхэд хяналт тавих;
4.8.    Холбооны их хуралд үйл ажиллагааныхаа тайлан тавих;
4.9.    Дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

5.  Холбооны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт нь ээлжит ба ээлжит бус байна.
6. Холбооны  жилийн санхүүгийн тайланд  ээлжит хяналт  шалгалт хийнэ.
7. Удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит бус санхүүгийн хяналт шалгалт хийж болно.
8. ХЗ-ийн хяналт шалгалтанд шаардлагатай бүх баримт бичгийг гаргаж өгөх, танилцуулах үүргийг холбооны санхүү, ня-бо хүлээнэ.
9. Санхүүгийн шалгалтыг хийхдээ холбооны  жилийн орлого, зарлагыг нь дор дурдсан ангиллаар:

а/  хандивын;
б/  дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;
в/  өвлүүлсэн эд хөрөнгө гэсэн чиглэлээр шалгана.

10. Холбоонд  700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр,  зүйлсийн жагсаалтыг гаргуулж авна.
11. Хяналт шалгалтыг хяналтын зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу хийнэ.
12. ХЗ нь хяналт шалгалт хийх болсон тухай шалгуулах этгээдэд урьдчилан мэдэгдэж болно.
13. ХЗ-ийн гишүүн хяналт шалгалтын дүн бүрэн гарахаас өмнө   шалгалтын явцын тухай мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
14. ХЗ нь шалгалтын дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцэн  дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авахуулж, шаардлагатай бол  зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг  холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
15. ХЗ-ийн гишүүдийн олонхи нь оролцсоноор ХЗ-ийн хурал хүчин төгөлдөр болно.
16. Хуралд оролцогчдын олонхийн саналаар ХЗ-ийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
17. ХЗ-ийн хурлын тэмдэглэлд:

18. ХЗ-ийн хурлаас гарах шийдвэрийн талаар өөр саналтай байсан гишүүн тайлбараа бичгээр гаргана.
19. ХЗ-ийн хурлын тэмдэглэлд хурал даргалагч гарын үсэг зурах бөгөөд тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг хариуцна.
20. ХЗ-ийн хурлын тэмдэглэлийг буруу хөтөлсөн явдал  удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
21. Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж хяналт шалгалт хийсэн зөвлөлийн гишүүн  гарын үсэг зурна.
22. Хяналт шалгалтын дүнг шалгуулсан этгээдэд танилцуулж холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулна. Хэрэв шалгуулсан этгээд хяналт шалгалтын баримт бичигт заасан зүйлийг зөвшөөрөөгүй буюу гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбараа бичиж гарын үсгээ зурна.
23. ХЗ  нь сонирхогч этгээдийн овог нэр, хаяг тодорхой бус гомдол, мэдээллийг хүлээж авахгүй.
24. Хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд Хяналтын зөвлөл холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж болно.
25. Хяналт шалгалтын явцад холбооны  эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон бол уг хохирлыг холбогдох этгээдээр хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээ авах саналыг Удирдах зөвлөлд гаргана.
26. УЗ уг саналыг хүлээж авч буруутай  байгууллага, албан тушаалтнаар хохирлыг саналд  заасан хугацаанд нөхөн төлүүлэх арга хэмжээ авч энэ тухайгаа ХЗ-д бичгээр мэдэгдэнэ.
27. ХЗ хийсэн хяналт шалгалтынхаа дүнгийн  тухай  мэдээлнэ.
28. ХЗ нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж болно.
29.  ХЗ нь  мэдээллийн нууцыг чандлан хамгаална.
30. ХЗ-ийн дарга, ХЗ-ийн гишүүдийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагад учруулсан хохирлыг Холбоо хариуцахгүй.