Бэлчээрийн залуу судлаачдын клубын "Бэлчээрийн судалгаа - Шинэ үе" сэдэвт эрдэм шинжилгээний анхны бага хурал 2008 оны 01-р сарын 24-ний өдөр МААЭШХ-ийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэ хуралд эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд, олон улсын төсөл хөтөлбөрүүдээс 8 байгууллагын 18 залуу судлаач бие даасан болон хамтарсан судалгааны ажлынхаа үр дүнгийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлийн сэдвүүдээс харахад бэлчээрийн талаарх судалгааг байгалийн бүс бүслүүр, уур амьсгал, ургамалжилт, хүний үйл ажиллагааны нөлөө, нийгэм эдийн засгийн байдалтай холбож, газрын мэдээллийг сансрын мэдээлэлтэй холбож судалсан байна. Шүүгчээр МААЭШХ-ийн захирал Док.проф.С.Цэрэндаш, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ЭША Док.Нарантуяа, "Ногоон Алт" хөтөлбөрийн зөвлөх Док.Д.Булгамаа нар ажиллав.

Хэлэлцсэн илтгэлүүд

  1. Ж.Сэргэлэн "Хустайн байгалийн цогцолборт газрын ургамалжилтын төлөв байдал", ХБЦГ (PP_үзүүлэн)
  2. Ш.Оюунтуяа "Бэлчээрийн ургамлын судалгаанд газрын болон хиймэл дагуулын мэдээг харьцуулсан дүнгээс", ХААИС (PP_үзүүлэн)
  3. О.Бүрэнжаргал "Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ", ХААИС
  4. Б.Одончимэг, Б.Цэрэннадмид "Газрын доройтлын зарим асуудлаас" ХААИС-ийн УГТСЭШХ (PP_үзүүлэн)
  5. Д.Бурмаа "Хамгаалалтын нөлөөгөөр бэлчээрийн ургамлын чанар сайжрах боломжийг судалсан дүнгээс", "Ногоон алт" хөтөлбөр(PP_үзүүлэн)
  6. Б.Батсанаа "Нугын бүлгэмдлийн сукцесс", "Ногоон алт" хөтөлбөр

Илтгэлүүдийг шинжлэх ухааны онолын үндэслэл, судалгааны арга зүй, практик ач холбогдол, судлаачийн илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгаруулахад:

  • Нэгдүгээр байрыг "Ногоон алт" хөтөлбөрийн судлаач Б.Болормаа "Татмын нугын бэлчээрийн нөхөн сэргэлтийн судалгааны зарим дүнгээс",
  • Хоёрдугаар байрыг ХААИС-ын Экологи технологийн сургуулийн багш М.Хишигжаргал, Б.Батдэмбэрэл нар "Малын бэлчээрлэлтийн ойн тархалтанд үзүүлэх нөлөөллийг судалсан судалгааны зарим дүн",
  • Гуравдугаар байрыг МУИС-ийн багш Л.Ариунцэцэг, Ж.Оюумаа нар "Хагдан бүрхэвч хөрсний температур ба чийгт үзүүлэх нөлөө"
  • Тусгай байрыг "Говийн бэлчээр" төслийн мэргэжилтэн Л.Болор-Эрдэнэ, М.Ургамал нар "Бэлчээрийн ургацыг тооцоолоход PHYGROW загварыг говийн бүсэд ашигласан нь", "Ногоон алт" хөтөлбөрийн судлаач У.Будбаатар "Бэлчээрийн хөрсний зарим физик шинж чанарын өөрчлөлт" илтгэлүүдээр тус тус эзлэв.

Илтгэл бичигдсэн түвшин, илтгэгч нарын ур чадвар харьцангуй жигд бус байснаас үзэхэд залуу судлаачдын хувьд харилцан мэдээлэл солилцох, бие биенээсээ суралцах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байлаа.

Your donation will contribute to the preservation of Mongolian “Pasture-Green Gold” for our future generation

Donate