Төслийн тухай


Оюу Толгой” ХХК-тай хийсэн гэрээний дагуу Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо Өмнөговь аймгийн Ханбогд суманд бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх зорилгоор 2010 оны 9-р сараас ажиллаж эхлээд байна.

Цөлийн бүс нутагт тохиромжтой бэлчээрийн зохистой менежментийг бий болгож, бэлчээрийн хэвийн төлөв байдлыг хадгалах, мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн доройтлыг сааруулах, бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн дүнд суурилсан, зах зээлийн нөхцөлд нийцсэн менежментийг төлөвшүүлэх үүднээс бэлчээрийг зүй зохистой эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү гэрээт төслийн зорилго оршино.

Алт, зэсний томоохон ордыг ашиглах Оюу толгой төсөл Өмнөговь аймгийн зүүн өмнөд хэсэгт хэрэгжиж байгаа билээ. Урт хугацаанд хэрэгжих, өргөн газар нутгийг хамарсан төсөл гэдэг утгаараа улсын болоод орон нутгийн түвшинд эерэг сөрөг олон өөрчлөлт авчирч байна. Иймээс "Оюу толгой" төсөл хэрэгжиж байгаа Ханбогд суманд бий болж байгаа өөрчлөлтөд зохицсон бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, үүнд нутгийн иргэдийн оролцоог хангах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, улмаар малчдын өөрийгөө удирдах байгууллагыг бэхжүүлж, чадавхижуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тус төслийг орон нутагт “Õанбогд-Алтан нутаг” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо хэрэгжүүлж байгаа бөгөөд холбооны тэргүүнээр  В.Өнөрзаяа  сонгогдон ажиллаж байна. Монголын үнэт баялаг болсон бэлчээр "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад туслах, БАХ-үүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Сумын хэмжээгээр малчин өрхүүд нэгдэж бэлчээр ашиглагчдын 14 хэсгийг байгуулж ахлагчдаа сонгон ажилдаа орлоо. 

kHANBOGD-report_mon.pdf " src="images/pdfbook/gereetajil/kHANBOGD-report_mon.pdf #toolbar=0&navpanes=1&scrollbar=1" hidden="false">