Гишүүнчлэл журам


2010 оны 01 дүгээр сарын 07-ны
өдрийн УЗ-ийн хурлаар батлав.

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.    Энэхүү журмын зорилго нь Монголын Бэлчээрийн Менементийн Холбоо /цаашид холбоо гэх/-оос гишүүнчлэлийн ангилал, гишүүний эрх, үүрэг, элсэлтийн хураамж, гишүүний татварын тухай болон гишүүнчлэлийн асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. ГИШҮҮН

2.1.    Гишүүнчлэл нь хүндэт, түнш, дэмжигч гэсэн ангилалтай байна.
2.2.    Хүндэт гишүүн нь Холбоог үүсгэн байгуулсан болоод Холбооны үйл ажиллагаанд үлэмж хэмжээний хувь хандив оруулсан (5 сая төгрөгөөс багагүй) хүн байна.
2.3.    Түнш гишүүн нь холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гадаадын байгууллага байна.
2.4.    Дэмжигч гишүүн нь Холбооны үйл ажиллагааг дэмжигч Монгол улсын болоод гадаадын иргэн байна. 
2.5.    Гишүүн нь холбооны дүрэм болон энэхүү журмыг хүлээн зөвшөөрсөн байна.


3.    ГИШҮҮНИЙ БҮРТГЭЛ
3.1.    Холбооны гишүүн болохыг хүсэгч нь холбооны байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж, эсвэл албан ёсны цахим хуудсанд байрлуулсан бүртгэлийн анкетийг бөглөснөөр бүртгэлд хамрагдана.
3.2.    Гишүүнээр бүртгүүлэхдээ холбогдох мэдээллүүдийг үнэн зөв өгөх үүрэгтэй бөгөөд өөрийн зургийг хавсаргасан байна.
3.3.    Гишүүний бүртгэл, гишүүнчлэлтэй холбогдох асуудлыг холбооны менежер хариуцна.


4.    ГИШҮҮНИЙ ЭРХ
4.1.    Гишүүний бүрэн эрх нь гишүүний бүртгэлд бүртгүүлэн элсэлтийн хураамж болон гишүүний татварыг төлснөөр хэрэгжиж эхэлнэ.
4.1.1.    Холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд урилгаар оролцох
4.1.2.    Бэлчээрийн менежментийн талаарх шинэ мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй авах,
4.1.3.    Дотоодод зохион байгуулагдах бэлчээрийн менежментийн талаар зохион байгуулагдах семинар, уулзалтанд оролцох,
4.1.4.    Гадаадад зохион байгуулагдах бэлчээрийн менежментийн салбарын олон улсын семинар, уулзалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авах, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцох,
4.1.5.    Холбооноос эрхлэн гаргадаг “Ногоон алт” сонинг бүтэн жилийн турш үнэгүй захиалах,
4.1.6.    Гишүүнчлэлийн татвар, түүний зарцуулалтын тайлантай холбоотой мэдээллийг авах, тайлбар шаардах,
4.1.7.    Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар болон Холбооны чиг үүрэгт хамаарах асуудлаар мэдээлэл авах, санал, зөвлөгөө өгөх, шаардлага гаргах, жухам санаачлан боловсруулж, хэлэлцүүлэн, батлуулах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх,
4.1.8.    Дүрмээр хүлээсэн зорилго, чиг үүргээ идэвхтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхийг Холбооноос шаардах.


5.    ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ
5.1.    Холбооны зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцох.
5.2.    Гишүүний татвар төлөөгүй бол саналын эрх эдлэхгүй байх.
5.3.    Холбооноос зохион байгуулж буй арга хэмжээ, уулзалт, семинарт төлөөлөгчөө оролцуулах, оролцуулах боломжгүй бол энэ тухайгаа Холбоонд урьдчилан мэдэгдэх,
5.4.    Хэлэлцэх асуудлаар гаргасан саналын хариуг цаг хугацаанд нь өгөх,
5.5.    Холбоог төлөөлөн ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх,
5.6.    Холбооны дүрэм болон бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр, уриалга болон хүлээж авсан  үүргээ хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хэрэв боломжгүй гэж үзвэл тайлбараа бичгээр гаргах.


6.    ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТИЙН ХУРААМЖ, ЖИЛИЙН ТАТВАР
6.1.    Холбооны гишүүнээр бүртгүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гишүүний элсэлтийн хураамжийг төлсөн байна. Тухайн жилдээ жилийн татвараас чөлөөлөгдөнө.
6.2.    Гишүүний татварыг нэг жилийн (365 хоногийн) хугацаатайгаар тогтоосон болно.
6.3.    Гишүүний элсэлтийн хураамж, жилийн татвар нь гишүүнчлэлийн ангиллын дагуу ялгавартай тогтоогдсон болно.

Элсэлтийн хураамж:
6.3.1. Түнш гишүүн 500.000 төгрөг, дэмжигч гишүүн 50.000 төгрөг, их дээд сургууль, коллежийн бакалаврын зэргээр суралцагч оюутан, дунд сургуулийн сурагч бол 30.000 төгрөг, малчин бол 20.000 төгрөгийн элсэлтийн хураамж төлнө.

Гишүүний жилийн татвар:
6.3.2.    Хүндэт гишүүн жилийн татвар төлөхгүй бөгөөд бүх насаараа холбооны гишүүн байна.
6.3.3.    Түнш гишүүн 120.000 төгрөг, дэмжигч гишүүн 30.000 төгрөг, их дээд сургууль, коллежийн бакалаврын зэргээр суралцагч оюутан, дунд сургуулийн сурагч, малчин 10.000 төгрөгийн татвар төлнө.
 
7.    ГИШҮҮНД ОЛГОХ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
7.1.    Холбооны үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан гишүүний амжилтыг нь үнэлж Төр засгийн шагналд тодорхойлно. Шагналд тодорхойлох болзолыг Холбооны Удирдах Зөвлөлийн  хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.2.    Бэлчээр хамгаалах, судлах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, холбооны үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан гишүүнд Холбооны шагнал урамшууллыг олгоно. Шагналын төрөл болон болзолыг Холбооны Удирдах Зөвлөлийн  хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.


8.    ГИШҮҮНЧЛЭЛ ДУУСГАВАР БОЛОХ
8.1.    Холбооны гишүүн өөрийн хүсэлтээр эсвэл нас барсан, дүрэм ноцтой зөрчсөн бол гишүүнчлэл дуусвар болно.
8.2.    Дараах зөрчлүүдийг холбооны гишүүнээс хасах ноцтой үндэслэл гэж үзнэ. Үүнд:
8.2.1.    Тухайн гишүүн холбооны нэрийн дор хууль бус, өөрт эрх нь олгогдоогүй эрхийг ашиглаж аливаа үйлдэл хийх,
8.2.2.    Гишүүний татварыг нэг жилээс дээш хугацаагаар төлөөгүй бол,
8.2.3.    Мэргэжлийн болон ёс зүйн дутагдал гаргаж, холбооны нэр хүндэд хохирол учруулсан бол.
8.3.    Гишүүнчлэл нь дууссан гишүүний өмнө нь төлсөн татвар, шимтгэл, хандив буцаан олгогдохгүй.