Хаягдсан тариалангийн талбайг хурдавчилсан аргаар нөхөн сэргээж бэлчээрт ашиглах боломжийг турших зорилгоор Төв аймгийн Баянчандмань (ойт хээрийн бүс), Аргалант (хээрийн бүс) сумдад тус бүр 11 га газарт тэжээлийн олон наст хэд хэдэн ургамлын үрийг хольж тариаллаа. Нөхөн сэргээлтийн туршилтыг тарих аргын дараах 3 хувилбараар 5-р сарын 25-26-нд хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. Эргүүлж хагалаад борнойдож СКП-2.1 -ээр үрлэсэн (1 га)
  2. СКП-2.1 үрлэгчээр шууд үрлэсэн (5 га)
  3. John Deere үрлэгчээр шууд үрлэсэн (5 га)

Тарилтын үрийн норм, хольц

Зүйл

Баянчандмань

Аргалант

1

Царгас (Medicago varia)

40%

40%

2

Хунчир (Astragalus arborescens)

10%

10%

3

Монгол ерхөг (Agropyron mongolicum)

30%

25%

4

Соргүй согоовор (Bromus inermis)

20%

-

5

Дагуур өлөнгө (Elymus dahuricus)

-

20%

6

Сибирь хялгана (Stipa sibrica)

-

2%

7

Үрийн норм

17.8 кг/га

16.6 кг/га

Канадын John Deere үрлэгчээр шууд үрлэхэд хог ургамлын үндсийг огт хөнддөггүй учраас хог ургамал олон наст ургамлын хээрийн соёололтод сөргөөр нөлөөлж, зөвхөн царгас, монгол ерхөг цөөн тоотой цухуйж, царгас мөхөж, ерхөг нь үлдлээ. Харин хагалж боловсруулан СКП - 2.1 үрлэгчээр хавж тариалсан хувилбарт соёололт харьцангуй өндөр байгаа нь хөрс боловсруулалтын болон тариалалтын явцад хог ургамал устгагдаж багассантай холбоотой юм.

Цаашид атаршиж хаягдсан тариалангийн талбайд нөхөн сэргээлт хийж таримал ургамлан нөмрөг бүрдүүлэхийн тулд үрлэх технологийг нарийвчлан судлахын зэрэгцээ хог ургамалтай тэмцэх арга боловсруулах шаардлагатай байна. Үүний тулд 2007 онд Төв аймгийн Баянчандмань (ойт хээр), Аргалант (хээр) сумдад хог ургамалтай тэмцэх аргын:

  1. Хяналт,
  2. Гербицид метсулфурон,
  3. Грамоксон хэрэглэх,
  4. Хадах,
  5. Нэг наст ургамлын нөмрөг дор тарих,
  6. Хаврын хагалгаа гэсэн 6 хувилбараар ОХУ-ын СКП - 2,1 үрлэгчээр олон наст ургамал тариалж туршиж байна.